"Чулуут тул" төсөлд хандивласан 1000 төгрөг нэг жараахай болно

Архангай аймгийн Тариат сумын Алтаад баг дахь Загас үржүүлгийн ажил 7 дахь жилдээ хийгдэх гэж байна. Хаврын загас үржүүлгийн ажил нь 2025 оны 04 сарын 6-ны өдрөөс 06 сарын 18-ны хооронд явагдах юм байна.
Уг төсөл нь 2019-2030 он хүртэл үргэлжлэх юм. Энэ төслийн хүрээнд Тариат сумын Алтаад багийн нутагт орших Алтаад голын Борын хоолой хэмээх газарт 8х6 хэмжээтэй зориудын аргаар загас үржүүлэх лабораторийг барьсан байдаг. Лабораторид “Монголын агнуурын загас холбоо” ТББ-ын загас судлаач Б.Мөнхзориг, загас судлаач Э.Молор-Эрдэнэ болон ХААИС-ийн загас үржүүлэг технологийн ангийн оюутнууд ажилладаг байна.
Жил бүр Чулуут голоос эр эм нийлсэн 400 гаруй загасыг барьж, үр тогтоолт хийлгээд, шинэ үр төлийг лабораторид сар гаруй бойжуулсны дараа эх голдоо тавьдаг байна. Нэг эм загаснаас 3-5 мянга орчим түрс гардаг бөгөөд мянга гаруй жараахайнаас 400 гаруй нь бие гүйцсэн загас болдог байна.
Мөн уг төсөл нь хандив өгөх хүн бүхэнд нээлттэй бөгөөд хандивын 1000 төгрөг бүр Чулуут голд зэвэг, хадран загасны нэг жараахай болдог байна.
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Маш зөв зүйтэй ажил байна.