Путин Украинд цөмийн зэвсэг хэрэглэх шаардлага гарахгүй гэж найдаж байна хэмээжээ

Ням гарагт /2025.05.04/ нийтлэгдсэн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний мэдэгдэлд Украины дайнд цөмийн зэвсэг хэрэглэх шаардлага гарахгүй гэж найдаж байна хэмээжээ. Тэрбээр мөн Украины дайныг логик төгсгөлд нь хүргэх хангалттай хүч чадал, нөөц ОХУ-д байгаа гэдгийг онцолсон байна.
ОХУ-ын төрийн өмчит телевиз “ОХУ, Кремль, Путин, 25 жил” нэртэй кино цацжээ. Тус кинон дээр Путинээс нэгэн сурвалжлагч Украины дайнд цөмийн зэвсэг хэрэглэж болзошгүй эрсдэлийн талаар асуусан байна. Путин 19-р зуунд Оросын эзэнт гүрнийг удирдаж байсан III цар Александрын хөргийн дэргэд зогсон үүнд хариулахдаа “Тэд биднээр алдаа гаргуулахын тулд өдөөн хатгасан. Цөмийн зэвсэг ашиглах ямар ч шаардлага байгаагүй. Мөн ашиглах шаардлага гарахгүй гэж найдаж байна” гэжээ.
Тэр нэмж “2022 онд эхлүүлсэн ажлыг ОХУ-ын шаардаж буй үр дүнд, логик төгсгөлд нь хүргэх хангалттай хүч, арга хэрэгсэл бидэнд бий” хэмээсэн байна. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Украины дайн дэлхийн гуравдугаар дайн болон хувирах боломжтой гэж анхааруулж буй. АНУ-ын Тагнуулын төв газрын дарга асан Уильям Бернс 2022 оны сүүлээр Орос, Украины дайн цөмийн зэвсэг хэрэглэх бодит эрсдэл байсан гэж хэлсэн юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.