"Ус уух гэж оролдоод бүтэн норчихсон жижигхэн бамбарууш биднийг хүлээж байсан"

Булган аймгийн Тэшиг сумын Хужирт багийн малчны хотонд бамбарууш орж ирлээ гэх мэдээлэл өнгөрөгч амралтын өдрөөр буюу тавдугаар сарын 3-ний өдөр цахим хуудсанд нийтлэгдсэн.
Булган аймгийн Тэшиг сумын Хужирт багийн Тасархай хэмээх газарт хаваржиж буй С.Батмөнхийн малын бэлчээрт хүрэн баавгайн бамбарууш орж ирсэн байсныг гэртээ авчран хилийн цэрэг болон тус бүс нутгийн байгаль хамгаалагчид мэдээлэл өгсөн байна. Тус мэдээллийн дагуу тус бүс нутгийн байгаль хамгаалагчид уг бамбаруушийг өөрсдийн хамгаалалтдаа авч одоогоор түр асран хамгаалж байгаа юм. Энэ талаар Булган аймгийн Тэшиг сумын байгаль хамгаалагч Б.Оюунсүрэнтэй ярьж тодруулан асуулаа.
-Бамбарууш орж ирлээ гэх дуудлага мэдээлэл хэзээ ирсэн бэ?
-Тавдугаар сарын 3-ний өдөр Тэшиг сумын Хужирт багийн Тасархай хэмээх газарт хаваржиж буй С.Батмөнх дуудлага мэдээлэл өгсөн. Бид дуудлагын дагуу очиход хээлээ татаад турчихсан, ус уух гэж оролдсон юм уу гэмээр бүтэн норчихсон жижигхэн бамбарууш байсан.
-Эхийг нь хайж үзсэн үү. Ямар шалтгаанаар эхээсээ салсан гэж үзэж байгаа бол?
-Эхийг нь ойрхон байж магадгүй гэсэн үүднээс тэнд нь хэсэг ажигласан. Гэвч эх нь ирээгүй учраас дараагийн арга хэмжээг авч хамгаалалтдаа авсан. Ер нь баавгай бол үр төлөө орхиж явах тохиолдол ховор байдаг. Тэр тусмаа ичээнээсээ гараад удаагүй, нялх бамбарууштай баавгай хаяж явсан гэдэг боломжгүй зүйл шиг санагдаж байгаа. Бидний таамаглалаар идэш хоолны дутагдалд орсноос болж уулнаас бууж ирсэн үедээ хүнтэй таараад алуулчихсан байх гэж бодож байгаа. Гэхдээ одоогоор ямар ч баримт, нотолгоо олдоогүй.
-Жижигхэн бамбарууш байсан гэлээ шүү дээ. Хэмжээ нь ямар байсан бэ?
-Өргөн нь 30 см хүрэхгүй, өндөр нь 60 см. Их жижигхэн, төрөөд нэгээс хоёр сар болсон байх гэмээр. Гэхдээ ийм жижигхэн хэр нь бидэнтэй уулзталаа амьд мэнд яваад, бүр ус уух гэж оролдлого хийсэн гэхээр бүтэн бие нь норсон байсан.
-Юунаас болж орж ирсэн гэж үзэж байна?
-Идэш тэжээлийн дутагдалтай холбоотой хэмээн үзэж байгаа. Самар түүх элбэгшиж, түүж байгаа иргэд юу ч үлдээхгүй байгаатай холбоотой. Урьд нь орж ирж байсан бамбаруушийг самраар хооллоход амархан тарга тэвээргээ авч байсан. Баавгайд бол самар бол маш ач холбогдолтой хоол, тэжээл юм. Өнгөрсөн жил самар түүхдээ үлдэгдэлгүй түүснээс болж самрын нөөц ховор байгаа.
-Юугаар хооллож байгаа бол?
-Холбогдох байгууллагуудаас зөвөлгөө тусламж аван, өгч болох хоолоор нь хооллож байгаа.
-Цаашдаа яах төлөвтэй байна. Эхийг нь олтол хамгаалалтандаа байлгах уу?
-Тээвэрлэх боломжгүй бие нь сул байна гэдэг үүднээс тээвэрлэлтийг яарч хийхгүйгээр байлгаж байгаа. Мөн эхийнх нь сураг гарах хүртэл азнах ч хэрэгтэй. Хэрвээ эх нь олдохгүй, эндээ удаан байлгах боломжгүй болбол дараа дараагийн арга хэмжээг авна. Баавгай бол ингэж их нутгийн гүн рүү орж ирдэггүй. Зэрлэг тайгадаа өөрийн хүчээр хоолоо олоод идчихдэг амьтан. Биеэ даах хугацаа гэж бас бий. Тэр болтол яг яах нь одоогоор тодорхой бус байна. Хэзээ тээвэрлэх боломжтой болно тэр хүртэл бид хараад, хүлээгээд байж байгаа.
-Баавгай хүмүүс амьдардаг бүс нутаг руу орж ирсэн тохиодол танай нутагт олон бүртгэгдсэн үү. Өөр тохиолдол бий юу?
Ер нь баавгай орж ирээд айлын мал руу дайрлаа гэсэн тохиолдлууд байсан. Сүүлийн үед орж ирэх нь олон болоод байгаа. Өнгөрсөн долоо хоногт буюу тавдугаар сарын 2-ний өдөр манай байрлаж буй посттой ойролцоо баавгай орж ирсэн гэх дуудлага бүртгэгдсэн байсан. Юунаас вэ гэдэг нь бидний таамаглалаар нөгөө л нэг самартай холбоотой гэж үзэж байна.
-Баавгай орж ирэх, хоол тэжээлийн дутагдалд орж байгааг урьдчилан мэдэж, иргэдэд сануулах боломжтой юу?
-Манай ой хээрийн бүсэд нэг хамгаалагчид 50-ас дээш мянган га хамаарагддаг. Гэвч 500 метр дотор байгаль хамгаалагч юу явж байгааг, юу болж байгааг ч харах боломжгүй өтгөн шигүү ойтой. Хүмүүс үржил буюу өсөлттэй холбон бодож цахим орчинд нийтэлдэг. Гэвч үнэн хэрэгтээ үгүй. Үржил их байлаа гээд төрөөд удаагүй үр төлөө хаяж явах боломжгүй. Хоол хайж хүмүүс их буй газар ч орж ирэхгүй. Хоол, тэжээлийн дутагдал л гол хүчин зүйл болж байна. Хамгийн гол нь манайх бамбаруушийг цахим орчинд байршуулаад байгаа нь хүмүүс энэ нялх амьтныг хараад зэрлэг амьтан ч гэсэн бидэнтэй л адил үр төлтэй, түүндээ хайртай гэдгийг өөрсөдтэйгөө жишин зүйрлэж үзээд хайрлах сэтгэл төрөх болов уу гэсэн санаатай. Үр төлөө дагуулаад явж буй амьтныг буудаж хороохгүй хамгаалж хайрлаач гэж хүмүүст хэлмээр байна.
-Ярилцсанд баярлалаа
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эвийдээ.хөөрхөн юмбээ
Баавгайн бамбарууш хамга�##��##�тад аваад пөөх сүртэй юм вэ
Чамайг ч бас хээр хаясан бол яах бол? Бод бод. Ном унш. Толгойд чинь юу ч �##�га
Том болтол нь хамга�##��##�тандаа авах хэрэгтэй байхаа
Барын зулзагыг бага дээр нь гэдэг шиг бага дээр нь хангай дэлхийд нь тавих хэрэгтэй харагдаж байгаа шигээ хөөрхөн байгаад байхгүй!!
тэрийгээ мэргэжлийн хүмүүс мэднэ ! одоогоор бол хүний асаргаа хэрэгтэй байна. Нялх амьтан байна.
Өгдөг газар нь өгөөд хаясан дээр шүү
Бага дээр нь байгльд нь тавьж амьдрах чадварыг нь суулгах хэрэгтэй. Амьдрол дээр хэдэн зуун бамбарууш байглийн ш�##�гарлыг давж чадахгүй үрэгддэг, байдаг л байглийн үзэгдэл. Хэрэв хүнд дасаад том болсон хойноо ойдоо амьдарч чадахгүй бол эргээд хүнээс айлгүйгээр тэднийг барьж идэх бүр аргаа барв�##� тэжээсэн эзэн дээрээ ирж барьж иддэг гэж байгаа юм даа. Сүүлийн үед байвгай айлууд руу ямар их ойртож байгааг мэдэж байгаа биз. араа л бодоорой доо наадах чин араатан шүү.
Ээжгүй өнчин амьтан бхад яаж амь гарах вэ, тэнэгтэх мөрөөрөө тэнэгтээрэй
Чи тийм юм хаана харчихаад?
Битгий худа л ярь ! Амьтан ч бас хэн өсгөсөн яаснаа чамаар за�##�гуулахгүй мэднэ. Хэзээ ч тэжээсэн хүнээ ирж идэхгүй. Худ�##�ч амьтан байна ! Жоохон том болохоор нь ойд нь тавих нь ойлгомжтой !
Тэхх, Оросууд байвгайгаа тэжээгээд ойдоо амьдарч л бдаг
♥️
Сайхан хүмүүст т�##�архаж байна аа. Нялх амьтныг аварч.
Манай нутагт яг энэ Булганы Тэшиг суман дахь шиг Хужирт, Тасархай гэсэн нэртэй газар байдаг. Нэршлийн ийм давхц�##� хаа сайгүй байх юм. Энэ түүхэн т�##�аас ямар учир холбогдолтой болохыг мэдмээр байхын?
Эрдэмтэн мэргэд, угсаатны зүй судлаачидын л юм хэлэх бх даа
Самар түүхээ зогсоолдоо бага байхад самар жоохон л түүдэг байсан одоо арай дэнднээ зэрлэг ан амьтадын хоолыг хороохоо больмоор байна
Ebiidee hoorhii bambaruush ehiig ni oloh bolomj dudlaarai
Setgvvlch ih aldaatai bichij bnaa
Хөөрхий бамбарууш эхээсээ төөрсөн байна???? хоол тэжээлийн хомсдолд ойн амьтдыг оруулж, зовоохоо больж үзээсэй. Самар идэхгүй бол үхэх гээд байна уу, ядаж байхад энэ самарчид нь юу ч үлдээдэггүй гэж байна????
Амьтад тэгээд юу идэх үү? Баавгай айлын хоттой хонь руу орох, ойгоос гарч ирэх ш�##�тгаан чинь өлөн, бэртэгчин самар цөмдөг, түүдэг хүмүүсээс болж байгаа!!!
Самар түүгээд баяжсан, самар цөмөөд цадсан хүн хараагүй л юм байна!!!
Болдогсон бол самарчдыг өөрсдийг нь хоол унд өгөхгүй бүтэн жил хохирсон самар түүж зарахаас өөр ажил өчнөөн байна идэх юм ч өчнөөн байна өнгөрсөн жил төмс хурааж байсан хүн төмс хураах чинь хэцүү юм байна самарт явсан дээр хөнгөн гэж ярьж байсан идэр з�##�уу хүндээ зах дээр бандааш левчик зарсан нь зүгээр гэх юм з�##�уучууд дээр үед эр хүн чинь адуу м�##� газар тари�##�ан барилга гээд улс эх оронд �##�ь хэрэгцээтэй газар ажилладаг байсан одооны эрчүүд нүүрний будаг бандааш левчик оймс зараад утас ухаад тоглоод л идээд л байж байх санаатайдагаа
Ивий ивий бидний л эх орны минь ан амьтад бид хайрлан хамга�##�ах үүрэгтэй
Ажилгүй арчаагүй улны пязда нар самар цөлмөөд энэ шүү дээ
Хэдэн жил бага ашиглахгүй бол иии байд�##�д орж байгаа шүү олон жил тухайн с�##�барын сайд нарт хэлсэн дээ 11 сараас 1 сар дууст�##� самарыг бага хэмжээндбэлд сайд аа
Хөөрхөн юмаа
самар маш аяултай шүү хорт хавдаруудыг тэжээгч ашигт бодис агуулсан байдаг гэж канад америк орос эрдэмтэд хэлсэн байдаг тиймээс энэ улсын иргэд иддэгүй билээ канад америк орос хүнээс асууна биз самарт явдаг иддэг хүмүүс бүгд ямар нэг хорт хавдараар өнгөрсөн байдаг би бяцхан суд�##�гаа хийж гэр бүл ойр тойрноос нь асууж судлахад 50- ад хүн бүгв хавдараар өнгөрсөн байсан даа .
Эгдүү вэ, амьтад хүртэл энэ цөвүүн цагаар зовж өлбөрч үхэж бна, за яахав... karma is real
ЭНЭ АН АМЬТАД ИДЭХ ЮМГҮЙ БОЛТОЛ САМАР ТҮҮХЭЭ БОЛЬМООР ЮМАА, ХҮН ГЭЖ ШУНАЛ НЬ ДИЙЛДЭХЭЭ БОЛЬСОН АМЬТАД ЖИЛИЙН 4 УЛИРАЛД САМАР ЗАРДАГ ЭНИЙГЭЭ БОЛЬМООР БНА, ЯГ САМАР БОЛОВСРООД ГАРАХ ҮЕД НЬ ИДЭХ ХЭРЭГТЭЙ ТЭГЭЭД Ч ХУШНИЙ САМАР ИХ ТОСЛОГ БАЙНГА ИДЭХ ХЭРЭГГҮЙ