Гадаад мэдээДЭЛХИЙ

Германы канцлераар Мерз томилогдож, Америкийг дотоодын улс төрөөс нь хол байхыг уриаллаа

Германы канцлераар CDU болон CSU намын эвслийн удирдагч Фридрих Мерз мягмар гарагт /2025.05.06/ томилогдсон байна. Тэр SPD намтай эвслийн засгийн газар байгуулах оролдлого хоёр дахь удаагаа хийж байж амжилттай засгийн газар байгуулжээ. Мерз өчигдөр SPD намтай тохиролцож засгийн газар байгуулах ажилдаа 325 ширхэг дэмжсэн санал авсан байна. Тэр парламентад олонх болохын тулд нэмж найман санал шаардлагатай байсан юм.

Эхний санал хураалтаар Мерз ердөө 310 дэмжсэн санал авчээ. Өөрөөр хэлбэл SPD болон CDU/CSU намуудын 18 хууль тогтоогч түүнийг дэмжээгүй гэсэн үг. Мерз Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш анхны санал хураалтаар засгийн газар үүсгэн, канцлерт томилогдож чадаагүй анхны улстөрч болов. Энэ асуудал нь эвслийн намууд хоорондын үл итгэлцлийг хурцатгана гэж шинжээчид үзэж байна. Европын холбоонд хүчтэй манлайлал хэрэгтэй байгаа үед Мерзийн эвсэл тогтворгүй гэдгийг энэ хоёр санал хураалт харууллаа.

Европын Гадаад харилцааны зөвлөлийн Берлин дэх төлөөлөгчийн газрын тэргүүн Яна Пуглерин “Герман улс өөрийгөө тогтвортой байдлын зангуу, Европыг дэмжих хүчирхэг орон гэдгээ бататгана гэх найдварыг Европ даяар тээж байлаа.Тэр итгэл найдвар дарагдав” гэж хэлжээ.

Мерз канцлераар томилогдсоныхоо дараа АНУ-ын засгийн газрыг Германы дотоодын улс төрөөс хол байхыг уриалсан юм. Тэр “ZDF” телевизтэй ярилцахдаа “Трампыг гаргасан Америкийн сонгуульд би хөндлөнгөөс оролцоогүй гэсэн байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button