УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын төрийн тэргүүнтэй хэд хэдэн асуудлаар ярилцана

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр ОХУ-д айлчлан ирэх бөгөөд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин дөрвөн уулзалт төлөвлөжээ. Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро, Кубын ерөнхийлөгч Мигель Диаз Канель, Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНКУ-ын ерөнхийлөгч Сассу Нгуэссо нартай уулзах товтой байгаа талаар ОХУ-ын ерөнхийлөгчийн  Гадаад бодлогын асуудал хариуцсан зөвлөх Юрий Ушаков хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын парадыг үзэж сонирхохоос гадна нэр нь үл мэдэгдэх цэргийн хөшөөнд цэцэг өргөх бөгөөд Монгол Улсын Баатар, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртсэн оросын иргэдтэй уулзах товтой байна. Мөн уулзалтаар хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд цаашид хөгжүүлэх чиглэлээр хэд хэдэн асуудлаар ярилцана.

Т.БАТСҮРЭН

Эх сурвалж: News.Ru

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button