ДАТАГРАФИКУЛС ТӨРУлс төрийн мэдээ

Улсын дээд шүүх ₮304 саяар тавилга авна

Улсын дээд шүүхээс 304 сая төгрөгөөр тавилга худалдан авах тухай тендерийг өчигдөр буюу /2025-05-06/-ны өдөр зарласан байна.

Тухайлбал, уг тендер хоёр багц ажлаас бүрдэж байгаа бөгөөд эхнийх нь 150 сая төгрөгөөр тохижилт, тавилга худалдан авах бол нөгөө нь 154 сая төгрөгөөр албан хаагчдын оффисын тавилга авах тухай аж.

Тохижилт тавилга худалдан авах багцын хувьд

  • Нэвтрүүлэх төхөөрөмж - 7
  • Ариун цэврийн өрөөний тавилга, тохижилт од хамаарах тавилга - 30
  • Ухаалаг суултуур - 16
  • Сейф - 1
  • Цайны газрын ширээ - 21
  • Дугуй ширээний сандал - 40
  • Дөрвөлжин ширээний сандал - 58 ширхгийг авна хэмээсэн байна.

Харин албан хаагчдын оффисын тавилгад

  • Цайны шүүгээ - 10
  • Сэтгүүлчийн ширээ - 5
  • Буйдан - 5
  • Бичиг хэргийн ширээ - 10 гэх мэт 66 тавилга хэрэгсэл авахаар төлөвлөсөн байна.

Тендерт тусгагдсан нийт өртгийг энэ ондоо, урсгал төсвөөс санхүүжүүлнэ хэмээн тусгасан байна. Тендерийн үнийн саналыг энэ сарын 26-ны өдөр хүртэл хүлээн авахаар байгаа аж. Дэлгэрэнгүйг ЭНД дарж үзэх боломжтой.


Эргэн сануулахад Улсын дээд шүүх тоног төхөөрөмж авах нэрээр хоёр машин ₮3.9 тэрбумаар авах тендерийг өнгөрсөн сард зарлаж байсан. Тус агуулгаар бичсэн нийтлэлийг дараах линкээс унших боломжтой.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Жирийн хуульч
Жирийн хуульч

хүүшээ аваг л дэээ. Бүхэл бүтэн төрийн 3 эрх мэдлийн нэг салаа мөчир шүүх эрх мэдлийн дээд байгууллага аваг л дээ. Харьцуулаад Их хурал засгийн газрын төсөв зардлаа хар! тэмээ ямаа байтугай тэмээ ялаа шиг л ялгаатай байгаа шүү. Шүүх байгууллагад чинь зөвхөн шүүгч нар суудаггүйн. Эрх ашиг нь зөрчигдсөн мянга мянган иргэн үйлчилгээ авдаг юм. Тэр хэрэг маргааныг шийдвэрлэхэд өчнөөн олон талууд оролцогчид байдаг юм. Өмгөөлөгч, прокурор, цагдаа, оролцогч талууд гээд өрийн хэдэн мянган хүн орж гарж байдаг байгууллага. Яс юман дээр Их хурал, Засгийн газраас илүү иргэдтэйгээ өдөр тутамдаа тулж ажилладаг салбар шүү. Та нар ч эрхээ хамгаалуулахаар тэнд л очно. Шүүхийн төсвийг битгий ингэж өөчил! харин ч бүр нэм, харин ч бүр нэр, хараат бус ажиллах боломжийг нь олго

Холбоотой мэдээ

Back to top button