Гадаад мэдээДЭЛХИЙ

Кадыров Чечений удирдагчийн албан тушаалаас буух хүсэлтэйгээ илэрхийлжээ

Чечений удирдагч Рамзан Кадыров албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтэй гэдгээ дахин илэрхийлсэн байна. Тэр Чеченийг сүүлийн 20 гаруй жил удирдсан тэр албан тушаалаас нь чөлөөлж өгөх хүсэлт гаргасан аж.

Орон нутгийн хэвлэлүүдээр түүнийг удахгүй албан тушаалаа хүлээлгэн өгч магадгүй гэх мэдээлүүд явж байсан юм. Кадыров эдгээр мэдээллийн талаар ярихдаа “Би ч бас тэдгээр цуу яриаг сонссон. Янз бүрийн л мэдээ мэдээлэл явж байна. Харин ч эсэргээрээ ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт би гаргасан. Намайг орлох хүн шинэ үзэл санаа гаргаж ирэг. Миний хүсэлтийг биелүүлж өгнө гэж найдаж байна” гэжээ.

48 настай тэрбээр тоглоом болгож ингэж хэлсэн эсэх нь тодорхойгүй байна. Сүүлийн арав гаруй жилийн хугацаанд хэд хэдэн удаа ажлаа хүлээлгэн өгнө гэж хэлж байсан юм. Зарим шинжээчид Кадыров Москвагаас төсвийн дэмжлэг авах зорилготой ингэж хэлсэн гэж үзэж байна. Таллин дахь Батлан хамгаалах, аюулгүй байдлын олон улсын төвийн судлаач, Оросын улс төрийн аналист Иван “Кадыров өмнө нь Москвагаас дэмжлэг авах зорилгоор ажлаа хүлээлгэн өгнө гэж хэлж байсан. Дахинд л тийм зүйл боллоо” хэмээсэн юм.

Эх сурвалж: The Moscow Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Тунга
Тунга
5 сар 7, 2025 14:43

Та, эх сурв�##�жаа хаанаас авсан юм бол?
Сонирхолтой юм

зочин
зочин
5 сар 7, 2025 15:08

ахиу мөнгө хэрэг болжээ

Зочин
Зочин
5 сар 7, 2025 18:01

Татаасаа нэмэгдүүлэх тунирхах бодлого. Энэ хүчирхийлэгч путлёрт хэрэггүй болсон цагтаа л чөлөөлөгдөх биш чад хийх болно.

Холбоотой мэдээ

Back to top button