Гэрийн тооноор орж бага насны хүүхдийг дээрэмдсэн хэрэг гарчээ

Гэрийн тооноор нь үл таних хүн орж бага насны хүүхдийг дээрэмдсэн хэргийг шүүхэд шилжүүллээ.
Тодруулбал, 2024 оны арваннэгдүгээр сарын 4-ны өдөр Архангай аймгийн нутаг дэвсгэрт “үл таних хүн орж ирээд миний хоолойг боож, гар утсыг минь аваад явчихлаа” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Дуудлага мэдээллийн дагуу мөрдөн шалгах ажиллагааг явуулахад насанд хүрсэн эрэгтэй М нь шунахайн сэдлээр биед нь нэвтрэн, насанд хүрээгүй Б-ын гэрт нь халдаж гар утсыг нь дээрэмдсэн болохыг олж тогтоосон байна.
Улмаар мөрдөн шалгах ажиллагааг явуулж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлсэн байна.
Иймд эцэг, эх асран хамгаалагчид хүүхдээ хараа хяналтгүй орхихгүй байх. Гэртээ байхгүй талаарх мэдээллээ бусдад хэлж мэдэгдэхгүй байх. Цахим орчин гэрээ эзэнгүй орхисон талаарх мэдээллийг бусдад хуваалцахгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гэрт нь нэвтрэн биед нь х�##�дсан