Францисыг залгамжлах пап XIV Лео гэж хэн бэ

Шинэ папыг сонгох хурлын хоёр дахь өдөр АНУ-ын кардинал Роберт Привост пап Францисыг залгамжлах хүнээр тодорлоо. 69 настай тэрбээр XIV Лео нэрийг авсан байна. Тэрбээр гэгээн Петрийн сэнтийд заларсан 267 дахь хүн болллоо. XIV Лео нь АНУ-аас тодорсон анхны пап аж.
Пап ламын хувьд хэлсэн анхны үгэндээ тэр өмнөх пап Францисын талаар ярьжээ. Тэр “Биднийг адисалсан пап Францисын зоригтой үг одоо ч гэсэн чихэнд минь сонсогдож байна” гэсэн юм.
XIV Лео нь Францисын хийсэн шинэчлэлийг дэмждэг хүн гэгдэж буй. Цагаачлал, хүрээлэн буй орчин болон буурай хүмүүсийн асуудал дээр тэр Францистай ижил үзэлтэй гэж эх сурвалжууд мэдээлж байна.
Роберт Привост гэж хэн бэ
Тэрбээр 1955 онд АНУ-ын Чикаго хотод Испани болон Франц-Итали гаралтай эцэг эхэд төржээ. Привост Чикагогийн ойролцоох Долтон хотод өсөж, бага байхдаа гэгээн Мэригийн сүмд өргөлийн ширээний хүү байсан юм. Тэр 1973 онд гэгээн Августины семинарын ахлах сургуульд дунд боловсролоо эзэмшсэн байна. Привост 1977 онд Виллановагийн их сургуулиас математикийн чиглэлээр бакалаврын зэрэг авсан юм.
Тэр Англи, Испани, Итали, Франц, Португалиар ярьж чаддаг байна. Мөн Латин, Герман хэлээр уншиж чаддаг.
Превостын ах Жон түүнийг бага байхаасаа л санваартан болох хүсэлтэй байсныг ярьж байжээ. 1977 оны есдүгээр сард тэр Миссури мужийн Сэйт-Луйс хот дахь сүмд гэгээн Августины номлолтой элссэн юм.
1982 оны зургаадугаар сард арчбишоп Жан Жадот түүнийг санваартан болгон өргөмилжээ. Привост санваартнаар ажилласан ихэнх жилээ Перуд номлож өнгөрөөсөн юм. Үүнийхээ үр дүнд тэр Перугийн иргэншилтэй болсон байна. Привост 2014 оны сүүл хүртэл санваартнаар ажиллажээ.
2014 оны арваннэгдүгээр сард пап Францис түүнийг Перугийн Чиклаёо хотын диосисээр томилсон байна. 2023 оны нэгдүгээр сард Пап Францис түүнийг Чикласогийн арчбишопоор өргөмжилсөн юм.
Эх сурвалж: BBC
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ чарлабаа хэнд хамаатай юм
Энэ хүн чарлабаа биш. АНУ-аас анхны Пап лам төржээ. Дэлхийн хүн амын нэлээд их хувь нь католик шашинтай. Тэдэнд зөв сурга�##� айлдах хэрэгтэй хүн байна. Бусдын шашин шүтлэгийг хүндэтгэх ёстой шүү.
ЭНЭ ЮУ Ч БИШ МАНАЙ ГАНДАНГИЙН ТЭРГҮҮН ХАМБА МОНГОЛООР БОЛ ТАСАРХАЙ ЯРИНА ЗА ТӨВД ХЯТАД ОРОС СОЛОНГОС ИСПАНИ АНГЛИ ЯПОН ПОРТУГАЛИ НАНА ЯКУТ ФРАНЦ ЧЕХ ГЕРМАН ПОЛЬШ ИТАЛИ ХЭЛЭЭР ЧӨЛӨӨТЭЙ ЯРИНА ЗА.ТЭГЖ ЯРИВАЛ МАНАЙ БАТЭРДЭН АВАРГА ОРОС АНГЛИ ХЭЛТЭЙ ЗА