Трамп гаалийн татварын анхны тохиролцоогоо Их Британитай хийлээ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп худалдааны түншүүддээ тавьсан гаалийн татвараа долоодугаар сар хүртэл хойшлуулж, тохиролцоонд хүрэхээр ажиллаж байгаа. Тэгвэл Трампын захиргаа татварыг 90 хоногоор хойшлуулснаас хойш бараг сар гаруй хугацааны дараа анхны тохиролцоогоо Их Британитай хийжээ.
Пүрэв гарагт /2025.05.08/ АНУ-ын Ерөнхийлөгч Трамп, Их Британийн Ерөнхий сайд Кейр Стармер хоёр худалдааны хэлэлцээ байгуулснаа зарласан байна. Тус тохиролцоогоор Их Британийн бараанд тавьсан татвар буурч, хөдөө аж ахуйн салбарын бараа худалдааг өргөжүүлэх юм.
Трамп Цагаан ордноос мэдэгдэл хийхдээ тус тохиролцоог сайшаасан байна. Тэр хэлэхдээ, Их Британи маш сайн тохиролцоо хийсэн гэсэн юм. Харин бусад худалдааны түншүүд АНУ-тай хамаагүй том худалдааны зөрүүтэй учир Их Британиас хамаагүй өндөр гаалийн татвартай үлдэж магадгүй гэж Трамп хэлжээ. АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент болон худалдааны дээд төлөөлөгч Жеймисон Грир нар БНХАУ-ын төлөөлөгчидтэй хэлэлцэхээр Швейцарь руу явсан байгаа билээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.