Билл Гейтс Илон Маскийг дэлхийн хамгийн ядуу, буурай хүүхдүүдийг хөнөөж байна гэжээ

Билл Гейтс пүрэв гарагт /2025.05.08/ хэлэхдээ өөрийнхөө сайн үйлсийн сангаар дамжуулан 2045 он гэхэд 200 тэрбум ам.долларыг хандивлана гэсэн байна. Мөн тэр дэлхийн хамгийн чинээлэг хүн болох Илон Маскийг хамгийн ядуу, буурай хүүхдүүдийг хөнөөж байна гэж буруутгажээ.
Доналд Трампын захиргаа АНУ-ын засгийн газрын төсвийг танахаар ажиллаж байгаа. Тус ажлыг тэрбумтан Илон Маскийн үүсгэн байгуулсан Засгийн газрын ашигтай байдлын алба (DOGE) явуулж буй. Маск АНУ-ын олон улсын хөгжлийн агентлагийг (USAID) “мод бутлагч” руу хийсэн гэж ярьж байсан юм. “USAID”-ийн үйл ажиллагааг танаж буйг Гейтс шүүмжилж “Financial Times” агентлагт ярихдаа “Дэлхийн хамгийн чинээлэг хүн хамгийн ядуу, буурай хүүхдүүдийг хөнөөж байгаа дүр зураг таатай биш” гэсэн байна.
Мөн тэр өөрийн бүх хөрөнгөө хандивлах ажлыг түргэсгэж буйгаа мэдэгджээ. Гейтс бүх хөрөнгөө 2045 оны арванхоёрдугаар сарын 31 гэхэд хөрөнгөө хандивлана гэсэн юм. Энэ нь өмнө төлөвлөж байсан хугацаанаас олон жилээр урагшлуулсан хугацаа аж. Гейтс хэлэхдээ энэ мөнгө нь саа, халуун хумхаа зэрэг өвчнийг устгах, эмэгтэйчүүд болон хүүхдүүдийн урьдчилан сэргийлэх боломжтой нас баралтыг зогсоох, дэлхийн ядуурлыг бууруулах зэрэг хэд хэдэн зорилгод хүрэхэд тусална гэсэн юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гейтс Маск хоёр ахул өдөр шөнө хоёр шиг ялгаатай хоёр хүн л дээ.
Заав�##� 2045 он хүргэж яадаг юм бэ,өгнө гэсэн бол одоо л шууд өг л дөө.
IlonMask aygaa l hun bh gehdee buhniig zoosnii nuheer haraad baigaa sh dee
Гэйтс Буддийн философоор явж бнаа. Энэ нь энэ цаг үедээ тохирч байгаа хэрэг. Их зүтгэж , их ухаан зарж хуримтлуулаад түүнийгээ, боломжгүй энгийн хүмүүс тээ өгч тус�##�ж бна. Хүн тэр их хөрөнгөөр яахав дээ. Ямар сайхан ухаар�##� вэ
Билл Гейтс хэдийдээ гэгээрчив? Өөрийнх нь бизнест саад учрав уу? Вакцин үйдвэрлэж ядууст тарьж хичнээн хүн хорлосон этгээд шд
өөрөө корона гаргаж баахан цааш нь харуулж бгаа биздээ .одоо үргэлжилсээр
Гейтсээс хойш түүний буяны сан үлдэж хуримтл�##� үүсэн үргэлжилнэ л дээ.
USAID манайд бол ядуучуудад хүрдэггүй шүү, ш�##� худлаа
Huvia hicheesen trumpiin hiilgvvlj bga hereg shudee
Билл Гейтс буян хийж бгаа юм шиг бусдыг хорлож байж ч магадгүй шд. Үнэгүй эм тариа нэрээр туршилт хийж байж ч магад
Нүцгэн ирээд нүцгэн буцах хорвоог жинхэнээс ойлгож гэгээр сэн хүн ийм л бдагсанж дээ