Пакистан дрон, пуужингаар цохилт өгсөн гэж Энэтхэг мэдэгдлээ

Пүрэв гарагийн /2025.05.08/ орой Энэтхэгийн эзэмшдэг Кашмир бүсэд Пакистан дрон, пуужингаар зэвсэгт хүчний станцуудад цохилт өгсөн гэж Энэтхэг мэдэгджээ. Цөмийн зэвсэгтэй хоёр орны харилцаа өнгөрсөн сард Кашмирт болсон террорист халдлагын улмаас ихээхэн муудаад байгаа юм. Лхагва гарагт /2025.05.07/ Энэтхэг Пакистаны хэд хэдэн байршилд цохилт өгсөн билээ. Үүний хариуд Пакистан их буугаар Энэтхэгт цохилт өгсөн юм.
Хоёр өдрийн турш үргэлжилсэн цохилтын улмаас Энэтхэг, Пакистанд 50 гаруй амь үрэгджээ. Энэтхэгийн Батлан хамгаалах яам пүрэв гарагт Х платформ дээр мэдэгдэл хийхдээ “Жамму, Патханкот, Удхампур дахь зэвсэгт хүчний станцуудыг Пакистанаас гаралтай дрон, пуужин онилсон гэжээ. Аюул заналхийллийг түргэн саармагжуулсан. Хүний амь нас, эд материалын хохирол гараагүй” гэсэн байна.
Пакистан уг явдал дээр мэдэгдэл хийхдээ Патханкот, Кашмирын хөндийд цохилт өгөөгүй гэжээ. Тэдгээр мэдээлэл нь “Бүгд үндэслэлгүй, улс төрийн зорилготой мэдээлэл. Пакистаныг гутаан доромжлох зорилготой увайгүй ухуулгын кампанит ажлын нэг хэсэг” гэж Исламабад мэдэгдсэн юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЗА ЗҮГЭЭР Л БАЙГААРАЙ ТЭНЭГ ХАЛТАРУУДАА ҮХСЭН АЦАА ХИЙЖ ХООРОНДОО ХУСАЛЦААД ЭРГҮҮТЭЭД БАЙГААН БОЛЬ ОДОО ПУУЖИН ДРОНООР ГУСАЛЦААЛ ИХ ДАЛЧИГНАЖ БАЙНАА АЦНУУДАА