Хэргийн мөрөөр: Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ажиллаж байхдаа машинд дайруулсан залуугийн биеийн байдал хүнд байна

2025 оны тавдугаар сарын 8-ны өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн үйлдвэрлэлийн талбайд ажиллаж байсан 26 настай Т гэх залуу машинд дайруулж, хүнд бэртэл авсан харамсалтай хэрэг гарсан байна.
Цагдаагийн ерөнхий газраас бидний тодруулсан мэдээллээр, уг хэрэг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгагдаж байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа учир одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэлээ.
Харин Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ажилчдаас энэ талаар тодруулахад, бүгд мэдээлэл өгөхөөс татгалзсан юм. Зарим нь тухайн явдал болсон талаар сонссон гэдгээ хүлээн зөвшөөрсөн ч дэлгэрэнгүй тайлбар хийхийг хүссэнгүй. Тус хүрээлэнгийн удирдах албаныхан ч мөн адил тодорхой хариулт өгсөнгүй.
Бид тус газрын байранд очиж уулзахад, “Дарга яам руу явсан, одоогоор байхгүй. Осолд орсон залуугийн биеийн байдлыг анхаарч, холбогдож байгаа. Шалгах ёстой газар нь шалгаж байгаа учраас хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар мэдээлэл өгөх боломжгүй” гэх хариулт өглөө.
Мөн Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс өгсөн мэдээллээр, осол гарсан өдөр буюу тавдугаар сарын 8-ны өдрийн 12 цаг 50 минутад хүнд бэртэл авсан залууг хүргэж ирсэн байна. Тус иргэний баруун бөөр, хөл нь хүнд гэмтэж, хавсарсан гэмтлийн мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд одоогоор бяцралт, цус хуралт шимэгдүүлэх эмчилгээ хийж буй талаар эмнэлгийн эх сурвалж мэдээлэв.
Осолд орсон Т нь дөнгөж их сургуулиа төгсөөд, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд техникчээр ажиллаж эхлээд байсан аж. Мөн ажлаа хийж байхдаа хүрээлэн дотор машинд дайруулсан нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүйгээс үүдсэн ноцтой осол байж магадгүй байгаа юм.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал Ё.Нямжавын удирдлага дор сүүлийн жилүүдэд байгууллагын бүтэц, орон тоо нэмэгдсэн ч, мэргэжлийн бус хүмүүс ажилд авсан нь ажиглагдаж байв. Мэргэжлийн бус боловсон хүчин, бэлтгэл ажлын дутмаг байдал, зохион байгуулалт сул, хөдөлмөрийн аюулгүй байдлын хуулийг зөрчсөнөөс энэхүү осол гарахад хүрсэн байж болзошгүй байна.
Нэмэлт: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн тавдугаар бүлэг
27 дугаар зүйл.Аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц, зохион байгуулалтХэвлэх
27.1.Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна.
27.2.Ажил олгогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, ажлын байрны эрсдэлийн түвшин, ажилтны тоог харгалзан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл ажиллуулна.
27.3.Энэ хуулийн 27.2-т заасан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
27.3.1.аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлого, төлөвлөгөөг боловсруулж, шаардлагатай дүрэм, журмыг шинэчлэн баталж хэрэгжүүлэх;
27.3.2.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх, хэрэгжилт, үр дүнд хяналт тавих;
27.3.3.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн шаардлага, стандарт, салбарын болон аж ахуйн нэгж, байгууллагын мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмын хэрэгжилтийн байдалд үзлэг, шалгалт хийлгэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах;
27.3.4.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын хэрэгцээг тодорхойлох, төлөвлөх, хөтөлбөр боловсруулах, сургалт зохион байгуулах, үр дүнг тооцох, тайлагнах;
27.3.5.ажлын нөхцөл, мэргэжлийн онцлогт тохирсон тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг ажилтанд олгох, норм, чанар, зохистой хэрэглээнд хяналт тавих;
27.3.6.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн шаардлага, стандарт, дүрэм, журмыг зөрчсөн албан тушаалтан, ажилтанд хариуцлага хүлээлгэх саналаа ажил олгогчид гаргах;
27.3.7.хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг.
27.4.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнаар инженер, техникийн болон эрүүл ахуйн боловсролтой, мэргэшсэн хүнийг ажиллуулна.
27.5.Аж ахуйн нэгж, байгууллагын хэлтэс, албаны дарга, нэгж, тасгийн ахлагч, тэдгээртэй адилтгах албан тушаалтны ажлын байрны тодорхойлолтод хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар дараах чиг үүргийг тусгана:
27.5.1.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, стандартыг хэрэгжүүлэх, өөрийн харьяалах ажлын байр болон үйлдвэрлэлийн орчинд тохирсон дүрэм, журмыг боловсруулахад оролцох;
27.5.2.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх, зохион байгуулах, хяналт тавих, үр дүнг тооцох, удирдлагын тогтолцоог нэвтрүүлэхэд ажилтнаа манлайлан ажиллах;
27.5.3.осолд дөхсөн тохиолдлыг бүртгэх болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, үйлдвэрлэлийн орчинд учирч болох аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах талаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтанд мэдээлэх, хамтран ажиллах;
27.5.4.энэ хуулийн 27.3, 28 дугаар зүйлд заасан чиг үүргийг хэрэгжүүлэхэд ажил олгогч болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтантай хамтран ажиллах.
27.6.Аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтцийн жишиг, ажилтны орон тооны норматив, зөвлөлийн ажиллах үлгэрчилсэн журмыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
27.7.Энэ хуулийн 4.1.2, 4.1.3, 4.1.6-д заасан этгээд, аж ахуйн нэгж, байгууллага, ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан ажиллуулах орон тоонд хүрээгүй тохиолдолд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг мэргэшсэн байгууллага, ажилтнаар гэрээгээр гүйцэтгүүлж болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Аймхай монголчууд хувиа хичээсэн нэгнийгээ гэмтсэн байхад үнэнийг хэлж зүрхлэхгүй арчаагүй хүмүүс
Ажлаасаа х�##�гдана. хэлэхгүй байх нь зөв. Шүүхийн өмнө бол юу юм гэхээс цагдаа биш хэн ч бишид хэлэх �##�багүй.
88 11 UNP dugaartai lexus 570 hovdiin aluurchin
Цэцэрлэгт хүрээлэн дотор машин зай лшгүй үед л явна. Өөр газрын цэцэрлэгт хүрээлэнд дайруулах шахсан. Йвган хүнийх нь зам дээр зогсоод байсан яг ард нь очоод зөрөөд гарах гэтэл гэнэт ар та лаа ша лгахгүй хөдөлдөг. Толиндоо ч харахгүй. Хашгирахаар жолооч нь эргэж харсан. тэгтэл хөгжлийн бэрхшээлтэй хүн байсан. Хараа муутай хүнийг дэмжиж ажиллуулах нь зөв ч очиж очиж машин бариулдаг ажил хийлгүүлж болохгүй. Парк дотор хүмүүс гүйдэг а лхдаг зам. Гэхдээ УБ-ын парк биш. Төрийн а лба дугаартай хэдэн ч маших парк дотор явж байгаа мэдэхгүй. Бусад улсад парк дотор машин явдаггүй ба хэн ч тэнд байдаггүй. Хуваарьт цаг нь болохоор хэн нэгэн ирээд өвсийг нь хадаад тэгшлээд модоо зассан байдаг. Манайхан шиг бүхэл бүтэн баг машинтайгаа гарч ажилладаггүй. Паркад өндөр өндөр мод байга ль л байдаг. Энтэртаинмэнт паркаа хотын төвөөс өөр газар хийх хэрэгтэй.
тэр харааны бэрхшээлтэй жолооч ар та лаа ша лга лгүй гэнэт арагшаагаа хөдөлсөн. уур хүрмээр. Би хөгжлийн бэрхшээлтэй иргэн хөдөлмөр эрхлэхийг дэмжинэ. тэдний эсрэг биш. Гэвч ямар ажил эрхлүүлэхээ ажил олгогч бодох ёстой. Болгоомжилдог зангийнхаа хүчээр гайгүй гарсан. Хайнга төрлийн бусад хүмүүс байсан бол мөргүүлэх байсан.
Бөгсний бузраар томилогдсон дарга нар олон хүнтй амь амьдр�##�аар тоглоно доо. Бөгсний бузар ийм л үйлийн үр дагуулдаг
Монгол улсад хаа сайгүй л хариуцлага, сахилга бат гэдэг амин чух�##� зүйл �##�га болж дээ
Ажлын байранд мэргэжлийн аваачээ.
Нам Дарга дагасан өлөн �######� цүнхчин пялдгууд шигл болждэээ үнэн юмыг хэлчих зориг өөриин үзэл бодолгүй амин хувиааа бодсон л�##�руудл болж байгааа юм байнадааа
Ноцтой болоод нууц�##�ж бгаа хохирогчийн буруу болгоод өнгөрдөгшд
МАН-н түмний ундаа, нэрт яашка Нямжав авгайд хариуцлага тооцооч
Камер байдаггүй юмуу???!!
ТЭГНЭЭ ТЭР... БАРУУН СОЛГОЙГҮЙ ДАРСАН ЗӨРӨЛЦСӨН, ХАА ХАМААГҮЙ ДАВХИСАН ЖИНХЭНЭ ДҮРЭМГҮЙ ЖУРАМГҮЙ ЗАМБАРААГҮЙ ГАЗАР БОЛ ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН МӨН БОЛОЙ!!! НЭГ БААХАН ХҮҮХЭД ДАЙРАХ ВИЙ НААД МАЛАРСАН ОРКУУД ЧИНЬ
ийм хичээлийг олон нийтэд биш тухайн байгууллагын удирдах ажилтнуудад зааж зөвлөх нь чух�##�.
хэлж болохгүй хүн дайрсан байна даа Бүгд нууна гэдэг нь хуйв�##�даан юм бишүү
Дайрсан жолоочийн буруу байхад, яагаад ажлаа хийж байсан хүнийг буруутгаад байна.Ямар эрх мэдэлтэй хүн дайрсан болоод хамга�##�ж байна.
Цэцэрлэгт хүрээлэн машин явуулахгүй байв�##� зохино ...103 102 н машиныг бол чөлөөтэй оруулж байх хэрэгтэй...