СПОРТ

BCL Asia тэмцээний тайлбарлагч Josh Bett: Дахиад зөндөө монгол үг сурна

BCL Asia тэмцээний тайлбарлагч Josh Bett-ийн Монголд ирсэн сэтгэгдлээс хуваалцаж байна. Тэрбээр Монголд зохион байгуулагдаж буй BCL Asia 2025 тэмцээний тоглолтуудыг ордон дотор үзэгчдийн хажуугаас тайлбарлах юм.

"Би одоо ч суралцсаар байна. Хүмүүс намайг монгол найзтай юу гэж асуусан. Би байхгүй л гэсэн. Гэвч ахлах сургуулийн хоёрдугаар ангид байхдаа монгол найзтай болж байснаа санасан. Удахгүй уулзах байх.

Үнэндээ монголын баг тамирчид ФИБА-гийн тэмцээнүүдэд оролцож байгаа нь сайхан байна. "Бишрэлт Металл" болон "Хасын Хүлэгүүд" багийн тоглогчдын чадвар сайн. Монгол улс залуу тамирчдаа илүү сайн дэмжиж байгаад баяртай байна. Би Вьетнам улсаас монголд шууд ирсэн. Халуун газраас ирэхэд энд сэрүүхэн байгаа нь таалагдлаа. Анх удаа Монгол хоол идэж үзлээ. Олон төрлийн мах, ногоогоор баялаг жинхэнэ уураглаг хүнс хэрэглэж байна. Юүтүбээс монгол хэл сурах гэж оролдсон одоогоор хэдхэн үг хэлж чадна. Цаашдаа дахиад илүү их сурна. Монгол түүх соёл хийгээд хэл яриа нь их онцлог сонин санагдсан. ФИБА-д нэгэн шинэ улс хүч үзэж байгаа нь сайхан байна. Шинэ орчин, шинэ хүмүүс, шинэ ур амьсгал гээд бүгд таатай байна" гэлээ.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button