Гадаад мэдээДЭЛХИЙ

Путин шууд хэлэлцэх санал тавьсныг Кремль дахин дурдлаа

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт /2025.05.11/ мэдэгдэл хийхдээ ямар нэгэн нөхцөл тавилгүй Украинтай шууд хэлэлцэх санал тавьсан. Уг саналыг хүлээн ав гэж АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп шахалт үзүүлсний дараа Украины Ерөнхийлагч Владимир Зеленский Путинийг Истанбулд хүлээж байх болно гэсэн юм.

Тэгвэл Кремль даваа гарагт /2025.05.12/ мэдэгдэл хийхдээ Путиний саналыг дахин тавьсан байна. Гэхдээ Путин Зеленскийтэй биечлэн уулзах эсэх дээр тодорхой мэдээлэл өгөөгүй юм. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган болон дэлхийн удирдагчид Ерөнхийлөгч Путиний саналыг дэмжиж байгаа гэдгийг л хэлье хэмээжээ.

Тэр Путин уулзалтад биечлэн оролцох эсэх тал дээр мэдээлэл өгөлгүй “Ерөнхийдөө бид мөргөлдөөнийг урт хугацаанд энх тайван тогтоох замаар шийдвэрлэхийн төлөө нухацтай хүчин чармайлт гаргах зорилготой хэвээр байна” гэсэн юм.

Нэрээ нууцалсан Украины албан тушаалтан “Axios” агентлагт хэлэхдээ ОХУ 30 хоногийн турш гал зогсоох тал дээр ямар байр суурьтай буйгаас үл хамаарч энэ долоо хоногт Зеленский Туркт айлчилна хэмээжээ. АНУ, Европ болон Украины эрх баригчид энхийн хэлэлцээ эхлэх боломж олгохын тулд 30 хоног гал зогсоохыг уриалж буй.

Эх сурвалж: The Moscow Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 13, 2025 18:42

Энэ Путин ер нь амьд байгаан бол уу ?!

Холбоотой мэдээ

Back to top button