НИЙГЭМ

Ноолуур 110-140 мянган төгрөгийн ханштай байна

Энэ хавар ноолуурын үнэ 150 мянгаас эхэлсэн гэсэн боловч хаана ч ноолуур авахгүй байсан билээ. Тиймд бид өмнө нь энэ талаар сурвалжилж байсан.

Өмнөх мэдээллийг ЭНД дарж харна уу

Улмаар дөрөвдүгээр сарын сүүлээр ноолуурын үнэ өсөж аймгууд дунджаар 100 мянгаас 120 мянгаар авч эхэлсэн. Энэ үйл явдал 7 хоног үргэлжилсэн. Тэгвэл энэ сарын эхээр ноолуурын үнэ буцаад огцом бууж, аймгууд ноолуур авахаа больсон байна.

Хамгийн сүүлд буюу тавдугаар сарын 13-ний өдөр Ноос ноолуурын холбооноос зарласан ноолуурын үнийн мэдээллээр,

  • Дундговь аймагт 110-112 мянган төгрөг
  • Архангай аймагт 132-135 мянган төгрөг
  • Хөвсгөл аймагт 136-138 мянган төгрөг
  • Өвөрхангай аймагт 130 мянган төгрөг
  • Завхан аймагт 135-138 мянган төгрөг
  • Говь-Алтай аймагт 120-125 мянган төгрөг
  • Ховд аймагт 120-123 мянган төгрөг
  • Баянхонгор аймагт 135 мянган төгрөг байна.

Гэвч бодит байдал дээр аймгуудад ноолуурын ханш дээрх үнээс 20 мянгаас 30 мянгаар бага байна.

Тухайлбал, Баянхонгор аймагт ноолуур авах газар байхгүй байгаа тул малчид Архангай аймгийг зорьсон боловч мөн л ноолуур авахгүй байгаа учир буцаж байгаа гэх мэдээллийг малчид өглөө. Мөн Дундговь аймагт ноолуур авахгүй байгаа гэх мэдээлэл байна.

Түүнчлэн ноос ноолуурын холбооноос гаргасан өдөр тутмын ноолуурын хашийн мэдээллийн доор малчид “Аль ч аймагт ноолуур авахгүй байгаа. Мөн үнийн үнийн мэдээлэл нь худлаа” гэж бичжээ.

Анхлан 150 мянгаар ноолуур авч эхлэнэ гэж зарласан боловч энэ мэдээлэл нь худлаа болж таарсан. Дараа нь бүс тус бүрд 100 тэрбум төгрөг гарган малчдын ноолуурыг худалдаж авна гэдгийг Засгийн газраас мэдэгдэж байсан. Гэвч долоо хоногийн хугацаанд л ноолуур аваад больсон байдалтай байна. Ингээд ноолуураа хаашаа өгөхөө мэдхээ больсон зээлтэй малчид зарлаж буй ноолуурын худал ханшнаас болж аймгаас аймаг хэсэн давхилдаж байна.    

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Өлзиймаа

СУИС КТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүл зүйн салбарт анхны жилээ ажиллаж байгаа. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 14, 2025 08:02

zasag tur ni huuhduudee erhluuleed yavad baihaar busad ajil ni ingeed bugd nam zogstson gadniihniig l hardag

Зочин
Зочин
5 сар 14, 2025 08:30

тэгээд үнээ буулгав�##� зарагдах юм бишүү

Зочин
Зочин
5 сар 14, 2025 08:50

үнээ буулгаач тэгүүл

Зочин
Зочин
5 сар 14, 2025 09:01

une ni undur bolhoor avahgui baigaan bishuu

Зочин
Зочин
5 сар 14, 2025 09:07

unee buulgaachee avahgui baiga bol

Зочин
Зочин
5 сар 14, 2025 09:21

une undur baiga bolhoor l avahgui baiga bizde

Холбоотой мэдээ

Back to top button