Зеленский: Путин ирвэл л Турк руу явна

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мягмар гарагт /2025.05.13/ хэлэхдээ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ирсэн тохиолдолд л Туркт болж магадгүй уулзалтад оролцоно гэжээ. Тэр Путинийг өөртэй нь нүүр нүүрээ харж ярилцахаас айж байгаа гэж хэлсэн байна.
Зеленский дайныг зогсоох эхний алхам болгон 30 хоног болзолгүйгээр гал зогсоох хэлэлцээнд хүрэхийг хүсэж буйгаа илэрхийлсэн байна. ОХУ дахь бүх зүйл өөрөөс нь шалтгаалдаг тул Путин хэлэлцээнд биечлэн оролцох хэрэгтэй гэж Зеленский нэмж хэлжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт /2025.05.11/ мэдэгдэл хийхдээ Украины эрх баригчидтай ямар нэгэн болзол тавилгүй Турк хэлэлцье гэх санал тавьсан. Гэхдээ Туркт болж магадгүй уулзалтад Путин оролцох эсэх нь тодорхойгүй байгаа юм. Мөн Кремль түүнийг хэлэлцээнд оролцох эсэх тал дээр мэдээлэл хийгээгүй.
Болзошгүй хэлэлцээ нь АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын энх тайван тогтоох хүчин чармайлтын гол сэдэв болсон. Трамп АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиог Туркт болж магадгүй уулзалт руу илгээж болно хэмээж, хоёр улсын удирдагч оролцвол өөрийн биеэр очих санал тавьсан юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
За хөөрхий ноён Зик үнэхээр хэцүүдэж байна даа чи зүгээр л буугаад өгчихөө манай монголчууд чамайг насаар чинь тэжээе
Монгол хэлтэй,Орос зүрх сэтгэлтэй,ухаан солиотой хүн ийг Шархаданд хүргээч ээ !