Трамп худалдааны тохиролцоонд хүрч байгаа ч дэлхийн худалдааг өөрчилсөн гэхэд эрт байна

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп тариф хэрэгжиж эхлэх хугацааг дөрөвдүгээр сард 90 хоногоор хойшлуулсан. Энэ хугацаанд тэр олон оронтой худалдааны гэрээ хийхээр шуурхай ажиллаж буй. Трампын захиргаа бусад улс орнуудтай хэлэлцээнд хүрэхээр гаргаж буй хүчин чармайлт нь зарим тохиролцоонд хүргэсэн ч дэлхийн худалдааг өөрийн хүссэнээрээ өөрчилсөн гэхэд эрт байна.
АНУ, БНХАУ-ын төлөөлөгчид амралтын өдрүүдээр хэлэлцсэний эцэст тарифаа 90 хоногийн хугацаанд 110 хувиар багасгах тохиролцоо хийсэн. Мөн Трамп Их Британитай хязгаарлагдмал ч гэсэн худалдааны гэрээ хийх ойлголцолд хүрсэн юм. Гэхдээ худалдааны шинжээчид, эдийн засагчдын үзэж буйгаар дэлхийн худалдааны урсгалыг дахин тэнцвэржүүлэх Трампын гол зорилго хараахан биеллээ олоогүй байгаа аж.
Дэлхийн хамгийн том хоёр эдийн засаг түр эвлэрсэн нь олон улсын хөрөнгийн зах зээлүүдийн хувьд эерэг мэдээ болсон. БНХАУ, АНУ тарифаа 90 хоног бууруулсан тул наад зах нь наймдугаар сар хүртэл бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, ховор ашигт малтмалын хомсдолоос үүсэх эдийн засгийн хохирлоос олон улс хол байх юм.
Одоо Трампын захиргаа бусад орнуудтай худалдааны тохиролцоонд хүрэх хэлэлцээ хийхээс гадна Бээжинтэй үргэлжлүүлэн нарийн ширийн асуудлаар харилцах шаардлагатай. Энэ нь АНУ-ын засаг захиргааны хязгаарлагдмал нөөцийг улам бүр шавхана.
Трампын захиргаа Швейцар, Энэтхэг, Японтой эрчимтэй хэлэлцэж байгаа. Ойрын долоо хоногуудад тэдгээр орнуудтай тохиролцоонд хүрч магадгүй. Гэхдээ Их Британитай хийсэн хэлэлцээний адил зарчмын ойлголцолд л хүрэх магадлалтай гэж шинжээчид үзэж буй. Ийм учир тэдгээр хэлэлцээг эцэслэн, бүрэн шийдвэрлэх ажил гарна. Тохиролцоонд бүрэн хүрсний дараах худалдааны нийлүүлэлтийн сүлжээ, урсгалыг жинхэнэ утгаар нь өөрчлөхөд хэдэн жил шаардагдаж болзошгүй.
Жо Байдены захиргаанд худалдааны бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан Грета Пейш “Харж л байя, дүгнэхэд арай эрт байна. Энэ бол дөнгөж эхний үе шат” гэж хэлжээ.
Трампын анхны бүрэн эрхийн хугацаанд захиргаанд нь ажиллаж байсан Келли Энн Шоу “Та түүний арга барилыг зөв эсвэл буруу гэж бодож болно. Гэхдээ Трамп асуудалд арай өөр өнцгөөс хандаж байна. Тэр Хятад, Их Британи зэрэг орнуудыг хэлэлцээний ширээний ард суулгаж чадсан. Зарим хэлэлцээр маш богино хугацаанд хийгдэж байгаа нь өмнө нь бараг тохиолдож байгаагүй явдал” гэсэн байна.

Хэлэлцээнүүд хүлээгдэж байна
АНУ-ын гол худалдааны түншүүдийн нэг болох Европын Холбоо нарийн ширийн асуудлыг хамарсан хэлэлцээ хэзээ эхлэх бол гэж хүлээсээр байна. Бусад орнууд ч гэсэн долоодугаар сарын наймнаас тариф хэрэгжиж эхлэхээс өмнө АНУ-тай тохиролцохоор, хэлэлцээгээ эхлүүлэхийг хүлээж буй.
Мөн БНХАУ-тай бодит үр дүн өгөхүйц тохиролцоонд хүрэх хугацаа тодорхойгүй байгаа юм. Хоёр улсын төлөөлөгчид дараагийн уулзалтаа хаана хэзээ хийх нь тодорхой болоогүй.
Трамп анхны бүрэн эрхт хугацаандаа БНХАУ-тай худалдааны дайн мөн өрнүүлж байсан. Дайныг намжаах хүчин чармайлтын хүрээнд хоёр улс нэгдүгээр үе шатны тохиролцоонд хүрсэн. Тус тохиролцооны хүрээнд БНХАУ АНУ-аас хөдөө аж ахуй, эрчим хүч, үйлчилгээ гэх мэт салбарын экспортыг их хэмжээгээр худалдан авалт хийнэ гэж амлаж байв. БНХАУ энэ амлалтаа биелүүлээгүй нь одоо ч асуудал хэвээр гэж Трамп болон Байдены захиргаанд ажиллаж байсан Райан Мажерус хэлжээ.
Мажерус нэмж “Хэлэлцээ үргэлжлэх нь сайн хэрэг. Гэхдээ яг ямар чиглэл рүү явах вэ гэдэг нь чухал. Хятадтай олон жилийн хугацаанд хуримтлагдаж ирсэн гүнзгий асуудлууд бий. Энэ удаа үнэхээр утга учиртай, баталгаатай амлалтууд хэрэгтэй” гэж хэлсэн байна.
Тодорхойгүй байдал үргэлжилсээр
Вашингтонд төвтэй Стратеги, олон улсын судалгааны төвийн судлаач, Барак Обамагийн үед худалдааны төлөөлөгчийн газрын даргын үүрэг гүйцэтгэж байсан Мириам Сапиро хэлэхдээ АНУ, БНХАУ-ын худалдааны зөрчлийг шийдэхэд урт хугацааны, тогтвортой шийдэл л хэрэгтэй гэжээ. Харин 90 хоногийн шахуу хугацаанд тарифын бус саад тотгоруудыг шийдвэрлэх нь бараг боломжгүй гэдгийг тэр онцолсон юм.
Сапиро “Бидэнд хамгийн хэрэгтэй зүйл бол тогтвортой байдал. АНУ-ын компаниуд нийлүүлэлтийн сүлжээг яаравчлан өөрчлөх биш, урт хугацаанд төлөвлөх хэрэгтэй. Энгийн америкчууд тарифын нөлөөг амьдралдаа мэдрэх вий гэсэн айдастай байна” гэж хэлжээ.
АНУ-ын Гутал, худалдаа, борлуулалтын холбооны ерөнхийлөгч Мэтт Прийст хэлэхдээ, хэлэлцээнд ахиц дэвшил гарч байгаа нь сайн хэрэг ч гэсэн зарим бараа бүтээгдэхүүнд, тухайлбал гуталд 90 хувьд хүртэлх өндөр тариф тогтоосон хэвээр байгааг анхааруулсан юм. “Бид хараахан барианд хүрээгүй байна” гэж тэр хэлсэн юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ene shar uvgun bas l samarlaa shu
ene huuk 2 neg uulzval te
noyon tramp mongold jaahan eelgui l bgad bgamad
хаха дэлхийг зүгээр самарч байна ш дээ
butehgui ee haha
amerikdaa l heregtei yum biij bga bhda
odoo bidnar muulaad yahav dee manai tuluu ajillah yostoi hun bish shuudee
zozo
Зөнөг өвгөн
Энэ шар өвгөн ёстой самарч байна аа
Ээ зөнөөд байгаам биш үү
Дэлхийн худ�##�дааг ганц энэ хүн атгаад байгаамуу
чии �######�аа
зөнөг өвгөн
Хятадад ялагдчихсан өвгөн