Согтуудаа нөхрийг нь хөнөөж, эхнэрийг нь зодсон этгээдэд 8.2 жилийн ял оноов

Хөвсгөл аймагт жорлонгийн нүх ухах зорилгоор айлд ирж, архидан согтуурсны улмаас маргалдан хүний амь нас хохироосон хэрэг гарчээ.
Эл төрлийн хэргээс сэрэмжлүүлэх үүднээс хэргийн процессыг тоймлон хүргэж байна.
Уг хэрэг өнгөрөгч долоодугаар сарын 04-ний өдөр гарсан бөгөөд Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээр /2025-04-14/-нд шийдвэрлэгджээ.
Тухайн гэмт хэргийг үйлдсэн Г гэх этгээд сургуулийн байрны багшаар ажилладаг байсан бөгөөд амь хохирогч Н "жорлон барих гэж байгаа нүх ухалцаад өгөөрэй" гэж дуудсан учир ирсэн байна.
Түүнийг /2024-07-04/-ний 15.00 цагийн орчимд ирэхэд нь уг айлд гэр бүлийн хоёр болон нутгийн нэг хүн архи ууж байсан гэх. Улмаар тэр дөрвүүл архидан согтуурч байрны багшаар ажилладаг байсан Г гэх эрэгтэй эхнэртэй нь маргалдаж, биед нь халдсан байна. Үүнийг харсан нөхөр /амь хохирогч/ нь эхнэрээ өмөөрөн зодолдож Г-ийн гарт амиа алджээ.
Шүүгдэгч шүүхэд өгсөн мэдүүлэгтээ "Манай сургуульд тогоочийн нэг орон тоо байсан юм. Тэр орон тоон дээр М эгч орсон байсан. Тэр асуудлаас болж маргалдсан. Би цохиж зодсон асуудал бол байхгүй нэг удаа хөлөөрөө хавирч унагаасан. Н ахыг бол хавирч байснаа бол санаж байна. Надад С.Н ахыг ална гэсэн санаа зорилго байгаагүй. Би хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” хэмээсэн байна.
Хохирогч /амь хохирогчийн эхнэр/ " Г согтуу манай гэрт орж ирсэн. Тэгээд манай гэрт орж ирээд хоол идэж сууж байгаад манай нөхөр бид хоёр руу хэрүүл хийгээд дайраад эхэлсэн. Манай гэрт зөндөө хэрүүл болоод сүүлдээ намайг зодох гээд байхаар нь би зугтаад ар талд байдаг Б багшийн хашаа руу орох гээд зугтаад явж байхад миний араас Г нь манай гэрээс гарч ирээд "чамайг ална, танайхан ах дүү нараараа ажилд орсон, чамайг харахаар л зэвүү хүрээд байна, чамайг алчихмаар байна" гээд орилоод хөөгөөд байсан. Тэгээд би зугтаж явж байгаад Б багшийн гэрт нь ороод тэндээ амбаарт нь Гаас айгаад нуугдаж байсан чинь Г нь намайг олоод ороод ирсэн. Тэгээд намайг тухайн байшингаас миний хувцаснаас зуураад би гарахгүй гэсэн чинь намайг шууд татаад гадаа гаргаж ирээд миний дээр гарч суугаад намайг цохиж зодож байсан. Тэр үед Б багш болон эхнэр хоёр нь салгах гээд Гийг хүчрэхгүй байсан. Тэр үед нь манай нөхөр болох Н нь гаднаас Б багшийн гэр рүү орж ирсэн чинь Г намайг хаяад манай нөхөр рүү муухай орилоод гүйж очоод шууд хөлөөрөө хавсраад газар унагаасан. Тэгж унаж байх үедээ манай нөхөр газар их эвгүй унасан. Тэгэхээр нь би орилоод "чи хүн алчихлаа ш дээ" гэж хэлээд газраас босоод гүйгээд очсон чинь Г нь гүйцээнэ гээд ахиад өшиглөх гээд байх үед нь хүмүүс салгасан" гэв.
Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч /эгч нь/ " Урд өмнө нь надад бас Г нь агсам тавьж байсан. Г нь манай зүрх бага сургуульд ажилд шинээр орсон хүмүүс рүү дайрч давшлаад байдаг юм. Тэгээд тухайн хүмүүсийг намайг ажилд авсан гээд над руу бас дайрч давшлаад байдаг болсон. Эхнэр манай бага сургуульд ажилд орох гээд хоёр удаа багшийн сонгон шалгаруулалтад өгөөд тэнцээгүй байсан" хэмээсэн байна.
Улмаар хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож прокурорын байгууллагаас яллах саналтайгаар шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүхээс тус этгээдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон байна. Оноосон ялын тухайд,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялаар,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсэн байна.
О.УНДРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
нийгэм бол угаасаа засрахаасаа өнгөрсөн юм байна
za bolio arhind tolgoigoo meduulsen hachin yumnuud
mongold butej baiga yum algaa ingej amidruulj baiga tur zasag tar2
End tur yamar hamaatai yum medrel shaass
haraal idsen niigem
болилдоо нээрээ
хэцүү юм бэ
хайран амь байгаадаа
Наад архиа болиоч ээ,яаамаар ч юм вэ дээ?
Хүн �##�ахаар 8жил үү заза
Хүн �##�чихаад 8 жил ??? Хүний амь ийм үнэ цэнэгүй болсон юм уу ???
Хүн �##�аад 8 хан жил үү