Гадаад мэдээДЭЛХИЙ

Трамп Сирийн хоригийг цуцална гэсэн нь Вашингтоны албан тушаалтнуудыг гайшхруулжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Персийн булангийн орнуудаар айлчилж байгаа юм. Тэр Саудын Арабаар айлчлалаа эхлүүлэхдээ хэд хэдэн мэдэгдэл гаргасан. Мэдэгдлүүдийн нэг нь АНУ Сирид тавьсан хоригоо цуцлах талаар байсан юм. Энэхүү мэдэгдэл Ойрх дорнодын орнуудыг гайхшруулжээ.

Хоригийг цуцлах шийдвэр мөн өөрийнх нь захиргааны зарим албан тушаалтнуудыг гайхшруулсан байна. Эх сурвалжууд “Reuters” агентлагт хэлэхдээ олон арван жилийн турш хэрэгжсэн хориг арга хэмжээг хэрхэн цуцлах вэ гэдгийг ойлгохоор Төрийн департамент, Сангийн яамны ажилчид яарч, сандран ажиллаж эхэлсэн гэсэн юм.

Цагаан ордон Төрийн департамент болон Сангийн яамны хориг арга хэмжээний ажилчдад үүнд бэлтгэх ямар нэгэн санамж бичиг, заавар өгөөгүй аж. АНУ-ын нэгэн албан тушаалтан “Reuters” агентлагт хэлэхдээ Трамп тун удахгүй мэдэгдэл хийх гэж байгаа гэдгийг албан тушаалтнуудад хэн ч мэдэгдээгүй гэжээ. Өөр нэгэн албан тушаалтан “Хүн бүр хоригийг хэрхэн цуцлах вэ гэдгийг ойлгохын тулд тул хичээж байна” хэмээсэн аж. Трамп Саудын Арабт айлчлахаас өмнө хориг цуцлах талаар ямар нэгэн тодорхой мэдээлэл байгаагүй гэж АНУ-ын ахлах албан тушаалтан хэлсэн байна. Трамп Саудын Арабын угсаа залгамжлагч хунтайжийн хүсэлтээр хоригийг цуцлах шийдвэр гаргасан гэсэн билээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button