Ерөнхий сайдын талаар хэн юу хэлэв

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү Тэмүүлэн найз охиндоо орлогын ямар эх үүсвэрээр өндөр үнэ бүхий бэлэг өгсөн нь сүүлийн хэдэн өдрийн турш олны анхаарал татаж, эцэстээ жагсаал болж хувирав.
О.Тэмүүлэн 20 настай гэх агаад гадагш сурах байсан ч яваагүй, үл хөдлөх хөрөнгийн зуучлагч, медиа студи чиглэлээр ажилладаг гэх мэдээлэл бий. Харин Л.Оюун-Эрдэнийн хувьд “Хэро энтертаймент”-ийн 50 хувь, “Хүлэгү контент”-ийн 100 хувийг эзэмшдэг. Үүнээс өөр хувийн бизнес байхгүй. Тэрбээр 2023 оны (хамгийн сүүлийн) хөрөнгө орлогын мэдүүлэгтээ, жилийн 249 сая 930 мянган төгрөгийн орлоготой гэж дурдсан. Гэр бүлийн гишүүдийн орлого нь 15 сая төгрөг аж.
Тиймд Ерөнхий сайдыг орлогоо нотлохыг шаардсан иргэд “Огцрох амархан” жагсаалыг төв талбайд зохион байгуулж эхэлсэн.
Тэгвэл үүнтэй холбоотойгоор гишүүд болон сайд нар ямар байр суурь илэрхийлснийг хүргэж байна.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр:
-Үндэсний эвсэл цуглаж Ерөнхий сайдын асуудлыг яриагүй. Тэртэй тэргүй УИХ-аар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр батлагдчихсан. Тиймээс Ерөнхий сайд огцорсон, огцроогүй төрийн ажил явдгаараа явна. Талбай дээр жагсаж байгаа иргэдийн шаардлагыг би зүй ёсны шаардлага гэж харж байгаа. Улс төр өөрөө цэвэрших, шударга эрх зүйч орчныг бий болгоход энэ мэт зүйл хэрэгтэй. Ер нь нам дагасан. Намын нэр нөлөө бүхий албан тушаалтныг дагасан залуучууд хөрөнгө, эрх мэдлийн хувьд ердийн залуусаас хол тасардаг. Энэ заваан тогтолцоог бид эвдэх ёстой. Эвдэх арга зам нь төрийн албыг хувьчлах хэрэгтэй. Саяхан Засгийн газар судалгаа хийгээд төрийн зарим албаны чиг үүргийн хувийн хэвшил рүү шилжүүлбэл 10 их наядын хэмнэлт хийх боломж байна гээд судалгаа гаргасан. Дээрээс нь төрийн өмч хувьчлалыг бид зайлшгүй хийх хэрэгтэй.
ВИДЕО:
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл:
-Олон нийт шүүмжилж байгаа учир Ерөнхий сайд өөрийн биеэр тайлбар хийх байх. Ер нь одоо бүгдээрээ нэг цэвэршье. Асуудлаа цогцоор нь шийдье. Монгол Улсад хууль бус хөрөнгийг хураах хуулийн заалт байхгүй. Одоо Засгийн газраас өргөн бариад байгаа Хууль бус хөрөнгө хураах хуулийн төслийг Ерөнхий сайд дэмжиж УИХ руу оруулаад байгаа. Энэ хууль батлагдвал бүх улс төрч шалгуулна.
ВИДЕО:
Монгол Улсын шадар сайд Т.Доржханд:
- Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүн худал хэлж, хулгай хийгээгүй байх. Л.Гантөмөр ч, Т.Доржханд ч адилхан. Орлогоо нотлох жишиг олон улсад байдаг энэ дагуу нотлох байх. 75 жилийн дараа хоёр дахь төмөр замын хил холболтоо хийхээр болж анх гэрээ зурах гээд явахад Засгийн газар огцор гээд жагсаж байсан. Сая бүтээн байгуулалтын нээлтэд оролцох гээд явахад бас л хов жив явлаа. Манайх ардчилсан улс мөн. Гэхдээ иргэд нь эдийн засгийн том ажилдаа анхаардаггүй гэх сигналыг олон улсад өгч байгаа нь буруу. Энэ тохиолдол нь өөрөө сонин байна. Хил холболтын ажил явах гэнгүүт ямар нэг шалтаг гаргаад Засгийн газраа огцруулах гээд байгаа юм. Тийм л байсан бол өмнө нь яагаад эдгээр асуудлаа оруулж ирээгүй юм. ХҮН нам хамтарсан Засгийн газрын нэг бүрэлдэхүүн хэсэг. Хамтарсан гурван нам нийлээд тулгамдсан асуудлуудыг шийдэх гээд ажлаа хийж байгаа эрх баригчид.
ВИДЕО:
УИХ-ын гишүүн Л.Лодойсамбуу:
-Миний байр суурь бол гишүүн болохоос өмнө эхэлсэн. Би ковидын үеэс л энэ Ерөнхий сайд нэг л биш гэдгээс эхлээд шүүмжилж ирсэн. Гишүүн болоод анх чуулганд хэлсэн үг маань ч Ерөнхий сайд руу чиглэж байсан. Ингэж яваад таван үндэслэлтэй огцруулах бичиг үйлдэж хоёр гишүүн гарын үсэг зурсан. Хүүхэдтэй нь холбоотой асуудал дээр бол ганц уг асуудлаас болж залуус Ерөнхий сайдыг эсэргүүцэж байна гэж бодохгүй байна. Өдийг хүртэл юуг тууллаа тэр аж амьдралтай холбоотой асуудлаас үүдэж жагсаж байна гэж харж байгаа. Органик жагсаал байна лээ. “Намайг попорч байна” гэж хардах нь зөв. Гэхдээ парламент дотроос өчнөөн л тэмцлээ.
ВИДЕО:
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Номтрйбаяр бол хуцөөө. Өөрсдөө улсын өмчийн эрдэнэсийг элдэв аргаар авч мөнгөний тоогоо ч мэдэхгүй болтлоо баяжсан гэр бүл байж хэдэн цүнх бөгжтэй барьцах маань ч яамай
Орлогоо нотол тэгээд огцор! Татвар төлөгчдийн мөнгийг хүү нь буцааж төл, ялаа эдэл!
Төрийн өмч хувьчл�##�ыг одоогийн олигархууд авна. Ард түмэн биш шүүүүү
ХОТОЧ НОХОЙНЫ ЗАН ЯАХ АРГАГҮЙ МӨН ДӨӨ ЭНЭ ЗАСГААС ТОМООХОН БЯЛУУ ХҮРТСЭН ДОРЖХАНД ОЮУНААГ ОГЦОРВОЛ ДАГААД ЧӨТГӨР ШУЛАМ РУУГАА ТОНИЛЖ СУЛ ГИШҮҮН БОЛЖ ШҮДГҮЙ АРСЛАН БОЛОХООС АЙЖ БАЙНА.МАШ САЙН ДОЛООГЧ ШҮҮ НОМТОЙБАЯР ТӨРИЙН АЛБЫГ ХУВЬЧЛАХ АВААС БҮГДИЙГ НЬ МӨНГӨТЭЙ ХУЛГАЙЧ НАР АВААД ЖИНХЭНЭ ГААРНА ДАА.ХӨӨРХИЙ МУУ ЛОДОЙ ЧАДЛААРАА Л ХУЦАЖ БАЙНА ДААН Ч ҮГ НЬ ХҮЧГҮЙ ХЭН Ч ТООХГҮЙ ДЭМЖИХГҮЙ ЮМ ИНГЭСЭЭРЭЭН БАЙГААД ХУУЛЬТ ХУГАЦАА НЬ ДУУСНА ЕРӨН БОЛ НАМЫХАА ЭСРЭГ ХУЦСАН БОЛГОН ШОРОН ГУДАМЖ ХОЁРЫН НЭГНИЙГ СОНГОДОГ НЬ ЖИШИГ БОЛСОН.МАН н ЦОР ЦОР ХУЦДАГ ГӨЛӨГ МӨНХБАТ БААТАРБИЛЭГ НАР ШОРОНДОО ЗАЛРАН ЖАН ЧААХАД БЭЛЭН БОЛСОН ТЭД БУРУУ ХАРЖ БАЙГААД ГАНЦААРАА АМИА БОДОН ЖАМИРСАН ТУЛ ЭНЭ ШИЙТГЭЛИЙГ ХҮРТСЭН НЬ НЭН ХАРАМСАЛТАЙ МОНГОЛЫН УЛС ТӨР ЖИНХЭНЭ ДАМПУУРЧ БАЙНА.
Янаг охин нь Өгөөдэйн дагавар хүүхэд болсон уу ?
Баян тарган хархүү нь бас Оюукийн дагавар юмуу, үгүй юү ?!
Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
Лодой �##�ь эрт энэ ерөнхий сайд нэг л биш гэж хэлээд Хулгайч нараас мөнгө авч сонгогдсон. Оджарг�##�, Эрдэнэбилиг, Элбэг ах нар нь маш их дэмжиж байгаа. Их ч зоригтой үнэнчээ харуулж үг хэлж хошуучилж байгаадаа. Чи их томорноо