Путин хуурай газрын хүчний командлагчаа чөлөөлж, аюулгүйн зөвлөлд томилжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ОХУ-ын хуурай газрын хүчний командлагч, 69 настай генерал Олег Салюковыг албан тушаалаас нь буулгаж, аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн даргын орлогчоор томилжээ.
Аюулгүйн зөвлөл бол Кремлийн зөвлөлдөх дээд байгууллага. Тус зөвлөл үндэсний аюулгүй байдлын бодлогыг удирдах үүрэгтэй. Гэхдээ аюулгүйн зөвлөл ОХУ-ын батлан хамгаалахын агентлаг, яамдад нөлөөлөх эрх мэдэлгүй юм. Зөвлөлийн нарийн бичгийн даргаар Батлан хамгаалахын сайд асан Сергей Шойгу ажиллаж байгаа.
Генерал Салюков Ялалтын баярын парадыг сүүлийн 11 жилийн турш удирдан явуулжээ. 2023 оны нэгдүгээр сараас хойш Салюков ОХУ-ын Украинд хийж буй дайны командлагч Валерий Герасимовын орлогчоор ажилласан байна. Дайнтай холбогдуулан Салюковт Их Британи, Европын холбоо, Канад болон бусад орнууд хориг тавьжээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.