Энтертайнмент

Кайли Женнер, Тимоти Шаламе нар Ромд болсон арга хэмжээнд анх удаа хамт улаан хивсэн дээр алхжээ

Хосууд лхагва гарагт Италийн нийслэл Ром хотод зохиогдсон 70 дахь удаагийн "Давид ди Донателло" шагнал гардуулах ёслолын улаан хивсэн дээр хамт зургаа татуулсан байна. Энэхүү арга хэмжээний үеэр Шаламед кино урлагт оруулсан хувь нэмрийнх нь төлөө Италийн кино академийн Оскартай дүйцэхүйц Давид шагналыг олгожээ.

Женнер болон Шаламе нар хоёул хар хувцас өмсөж, гар гараасаа хөтлөлцөн зургаа даруулсан байна. Тэд 2023 оноос эхлэн болзож эхэлсэн гэх цуурхал гарсан ч, харилцааныхаа талаарх мэдээллийг ихэвчлэн нууцалсаар ирсэн билээ. Гэсэн хэдий ч, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Шаламе “A Complete Unknown” киногоор хэд хэдэн томоохон кино наадамд Кайли Женнертэй хамт оролцож байсан ч улаан хивсэн дээр хамт алхаж байгаагүй юм.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button