Гадаад мэдээДЭЛХИЙ

Трамп маргааш Путин, Зеленскийтэй утсаар ярина

Баасан гарагт /2025.05.16/ 2022 оны гуравдугаар сараас хойших Украин, ОХУ-ын хоорондын анхны хэлэлцээ явагдсан Тус хэлэлцээгээр АНУ, Европын шаардаад буй гал зогсоох тохиролцоонд хүрээгүй юм.

Гал зогсоох тохиролцоонд хүрээгүй тул АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй даваа гарагт /2025.05.19/ утсаар ярина хэмээжээ. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков орон нутгийн хэвлэлүүдэд хэлэхдээ Путин болон Трамп нар ярилцахад шаардлагатай бэлтгэл ажлыг хийж байгаа гэсэн байна.

Трамп Путинтэй ярьсныхаа дараа Зеленский болон НАТО-гийн хэд хэдэн гишүүдтэй хэлэлцэх юм. Тэрбээр “Үр бүтээлтэй өндөр өнгөрч, хэзээ ч өрнөх ёсгүй байсан энэ ширүүн дайн дуусна гэж найдаж байна” хэмээжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 18, 2025 12:45

Хошного Трамп

Холбоотой мэдээ

Back to top button