Путин, Трамп утсаар ярихыг урьдаж ОХУ өмнө нь үзэгдээгүй том дроны цохилт Украинд өглөө

ОХУ ням гарагт /2025.05.18/ дайн эхэлснээс хойших хамгийн том дроны цохилтыг Украинд өгч, нэг хүн амь үрэгдсэн байна. Энэхүү цохилт АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй ярихаас нэг өдрийн өмнө болов. Украины тагнуулын албан мөн мэдээлэхдээ Москва барууныг айлгах зорилготой тив алгасагч баллистик пуужин харвахаар төлөвлөж байгаа гэжээ.
Өчигдөр Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский АНУ-ын Дэд ерөнхийлөгч Ж.Д Ванс, Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой уулзсан байна. Зеленский тус уулзалтыг сайн байсан гэж хэлжээ. Тэрбээр “Украин жинхэнэ дипломат ажиллагаа явуулахад бэлэн гэдгийг би дахин хэлж, аль болох хурдан, ямар нэгэн нөхцөлгүйгээр бүрэн гал зогсоохын ач холбогдлыг тодотгосон” гэсэн юм.
Европын орнууд Кремлийг 30 хоног гал зогсоох санаачилгыг зөвшөөрөхийг шаардсан. Москва гал зогсоох тохиролцоог зөвшөөрөөгүй тул Европын холбоо ОХУ-д нэмж хориг тавьсан юм. АНУ-ын Сангийн сайд Скотт Бессентээс ОХУ-д илүү хатуу арга хэмжээ тавих цаг болсон эсэх талаар асуухад “Хоёр тал ширээний ард суусны дараа юу болохыг бид харна. Ерөнхийлөгч Путин сайн санааны үүднээс хэлэлцээ хийхгүй бол АНУ нь Европын түншүүдтэй хамт ОХУ-ын хоригийг чангатгахаас буцахгүй гэдгийг Ерөнхийлөгч Трамп тодорхой хэлсэн” хэмээжээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Трампыг тоодог хошного ч �##�га