НИЙГЭМНийгэм мэдээ

Байт харвааны баг тамирчид БНСУ-ыг зорив

БНСУ-ын Инчеон хотод байт харвааны олон улсын тэмцээн тавдугаар сарын 19-26-ний өдрүүдэд болно. Тус тэмцээнд монгол улсын байт харвааны баг, тамирчид оролцохоор өнөөдөр Солонгос улсыг зорилоо.

Тэмцээнд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Нарантуяа, Б.Ганзориг нарын удирдлага дор найман тамирчин оролцох бөгөөд эрэгтэйчүүдийн ангилалд Б.Отгонболд, Ж.Гантөгс, Б.Буянтүшиг, Д.Дашнамжил, эмэгтэйчүүдэд Б.Урантунгалаг, Б.Оюун-Эрдэнэ, Б.Буд-Алтай, О.Энхсаруул нар цэц мэргэнээ сорих юм.

Монголын байт харвааны Үндэсний шигшээ багийн тамирчдын 2025 оны анхны олон улсын тэмцээн энэ ба дээрх баг бүрэлдэхүүн ирэх сард Сингапур улсад болох Азийн гранприд оролцох юм байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Өлзиймаа

СУИС КТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүл зүйн салбарт анхны жилээ ажиллаж байгаа. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button