"А.Төмөрийн эхнэрийн шүүх шинжилгээний дүгнэлтийг хүлээж байна, дараа нь хэрхэхийг шийднэ"

Үндсэн хуулийн цэцийн дарга асан Ж.Амарсанаагийн хүү А.Төмөрийн гэргий Л.Орхон Бангкок хотод нас барсан хэрэг энэ сарын 9-нд /2025.05.09/гарсан тухай бид мэдээлсэн.
Харин хэргийн талаар товч дурдвал, Талийгаач 17 давхар орон сууцны барилгаас унаж, газар дээрээ нас барсан. Хэргийн газар түүний нөхөр болох А.Төмөр байсан. Талийгаачийн унасан орон сууцны 17 давхрын өрөө, тагтыг цагдаа нар шалгаж үзэхэд гаднаас хүчээр нэвтэрсэн болон тэмцэлдсэн шинж тэмдэг илрээгүй. Тиймээс хэргийг шалгаж буй Бангкок хотын Тонглорын цагдаагийн газраас амь хохирогчийн уг үйлдлийг сэтгэл санааны хямралтай холбоотой байж болзошгүй гэх урьдчилсан дүгнэлтийн танилцуулаад буй. Одоогоор нарийвчилсан мөрдлөг үргэлжилж байгаа.
А.Төмөрийн Элчин сайдаар суух хугацаа дууссан ч ГХЯ эргүүлэн татаагүй байсан зэрэг шүүмж гараад буй. Энэ талаар ГХЯ-наас тодруулахад "Ямар шалтгааны улмаас амиа алдсан тухай албан ёсны дүгнэлт гараагүй байгаа. Хэргийг Тайландын цагдаагийн байгууллага шалгаж буй. Бид шүүх шинжилгээний дүгнэлт гарахыг хүлээж байна. Үүний дараа хэрхэх асуудал хөндөгдөнө" хэмээсэн юм.
Дэлгэрэнгүйг дараах линкээс унших боломжтой
Г.МИШЭЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тэгвэл хугацаа нь дуусаагүй элчин сайд хэвээр хүн мөн үү ? Тэрийгээ хэлээч. Элчин сайд нь шөнө гэртээ ирээд эхнэр нь унаж үхсэн юм уу ? Элчин сайдын хугацаа нь дууссан элчин сайд биш хүн гэртээ шөнө ирж эхнэр нь ирснийх нь дараахан өндрөөс унаж насбарсан уу? Энэ 2 -т асар том ялгаа бий !
Гол нь гэр бүлийн ёс зүйн асуудл яригдаад байгаа юм бишүү Батцэцэгээ
Энэ их сэжигтэй