Бага хурлын нюанс: Зөрчлийн тэнцвэрийг Д.Амарбаясгалан л хангах нь

Дөрвөн жил гаруй Засгийн газрыг удирдаж байгаа Л.Оюун-Эрдэнийг тойрсон улс төр ид өрнөж байна. Хүүхдийнхээ тансаг хэрэглээнд холбогдсон орлого нотлох шаардлагатай нөхцөл байдал аажмаар огцрох, дараагийн Ерөнхий сайд хэн бэ гэдэг дээр эрх баригч нам тохирох, хамгийн сүүлд хамтарсан Засгийн газрыг задлах эсэх асуудалд хөл тавьчихлаа.
Асуудал өчигдөр УИХ дахь МАН-ын бүлэг дээр яригдаж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгчтэй уулзалт хийсэн. Эдгээрийн үр дүнгээр юутай ч маргаашийн лхагва гарагт МАН-ын Бага хурал товлогдоод буй.
Бага хурлаар Ерөнхий сайд огцрох асуудлаас илүү хамтарсан Засгийн газрыг задлах нь зүйтэй эсэхийг хэлэлцэх чигтэй, намын дүрэм ч тийм юм.
Харин Бага хурлын 396 гишүүний дийлэнх нь УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн хүмүүс. Тэр олон жил намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллахдаа өөрийн бүтцийг сайтар бэлтгэж, засаж авсан улстөрч.
Бүтээлчээр харвал - хоёр жилийн дараа болох Ерөнхийлөгчийн сонгууль, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудал чухам өдгөө, Ерөнхий сайдын асуудалтай давхцан сөхөгдөж буй. Нөгөө талаас Ухаа худгийн лицензийг эргэж харах MCS групптэй холбоотой сэдэв ч улс төрийн хүрээнд анхаарал татсан хэвээр байна.
Хөшигний ард яригдсан мэдээллээр, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувьд Л.Оюун-Эрдэнийг дангаар засагла, эсвэл ажлаа өг гэж тулгасан гэх. Нөгөө талаас, Л.Оюун-Эрдэнэ хамтарсан Засгийн газрыг үргэлжлүүлэх байр сууриа бүлэг дээр ч илэрхийлсэн гэгдэж буй. Тэдний зөрчил Үндсэн хууль дахь “...Ерөнхийлөгчид зөвхөн нэг удаа нэр дэвшинэ” гэсэн заалтыг өөрчлөх эсэх дээр яваа нь цаад шалтгаан юм.
Харин хамтарсан Засгийн газрыг задлах нь алсдаа Үндсэн хуулийг өөрчлөхөд тустай. Л.Оюун-Эрдэнэ унах нь ч чухам энэ чиглэлд ашигтай гэж харагддаг.
Тэгэхээр энэ асуудлыг хэлэлцэх МАН-ын Бага хурал л асуудлын тэнцвэрийг хангахаар байна. Тэр дундаа, гишүүдийнх нь дийлэнхийг авч үзэхээр УИХ-ын дарга Д.Амарбаясгалангаас ихээхэн шалтгаалах дүр зураг харагдаж байна.
Д.Амарбаясгалангийн хувьд 126 гишүүнтэй анхны парламентын нэр хүндийг хамгаалах үндсэн үүрэг хүлээж байгаа. Намар, хаврын чуулганы өрнөлөөс харахад ирц урьд өмнө байгаагүй хэмжээнд муудаж, Ардчилсан нам бойкот хийхэд л хуулиа хэлэлцэн баталж чадахгүй нөхцөл байдалд хүрээд буй. Иймд хамтарсан Засгийн газар байх нь эргээд УИХ-ын үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлнө. Энэ ч үүднээс Д.Амарбаясгалан “Хамтарсан Засгийн газрыг хадгалж үлдэх хэрэгтэй” гэж бүлгийн хурал дээр ч хэлсэн гэгдэж байгаа юм.
Л.Оюун-Эрдэнийн хувьд Монголын төрд, удаан хугацаанд бугшсан бүлэглэлтэй тэмцэж, том төслүүдийг урагшлуулж, адаглаад олон жилийн хэрүүлтэй Гашуунсухайтын хил холболтын бүтээн байгуулалтыг эхлүүлсэн намтартай. Огцрохдоо тулбал өөрийн дөрвөн жилийн легасиг ердөө 20 настай хүүгийнхээ асуудлаар шалтаглах хүсэлгүй байгаа.
Нөгөө талаас, хэрэв Д.Амарбаясгалан Л.Оюун-Эрдэнийн биш Ерөнхийлөгчийн байр суурийг дэмжвэл хамтарсан Засгийн газрыг унагах, улмаар шинэ Ерөнхий сайдыг томилох "жигүүр" хүчээ авах юм.
Гэтэл өргөн хүрээнд харвал Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дахин нэр дэвших нь цэвэр засаглалын хямралд хөтөлнө. Монгол Улс 12 жилийн турш нэг төрийн тэргүүнтэй байх асуудал яригдана. Энэ бүх хугацаанд УИХ нь, гүйцэтгэх засаглал нь ч төрийн тэргүүнээс хараат бусаар ажиллах Үндсэн хуулийн зарчим үргэлж сөхөгдөнө. Шүүх засаглалын хараат бус байдал ч эрсдэлд орно гэдгийг дурдах нь зүйтэй.
Иймд Д.Амарбаясгалан ирээдүйг, засаглалын тогтвортой байдлыг бодсон ч, өөрийн удирдаж буй парламентын нэр хүндийг авч үзсэн ч ихээхэн прагматик байр суурь илэрхийлэх болов уу гэсэн хүлээлт үүсгэлээ.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
bolij uz neeree
boliooo
uneheer teneg humuuseer udirduulah yumaa
mongoloos yviidoo
zozo
Муу нүүрсний хулгайч үхэж д�##�д ор
Оюук одоо боливол энэ эхлүүлсэн ажлууд нь зогсоод дараагийн хүн муу нэртэй, ард түмэн Оюукаа дараа дахин гаргахыг хүснэ. Одоо үргэлжлүүлж хийсэн ч төслүүдээ дуусгаж чадахгүй бол үүрд баяртай, төслүүдээ урагшлуулж чадах юм бол дахин сонгогдсоор байна
Цаг төрийн үймээн эхэлжээ, хөөрхий. 30 жил монгол улс хөл дээрээ тогтохгүй бөмбөрлөө.
Ха ха топ луйварчин нь уу. МаН гэж
Amarbayasgalan ooroo nuursnii hamgiin tom hulgaich novsh shuu dee. Ih tentsver hangadag hun boloh ni yu l bol. Er ni hyamral nileed gunzgiireh magadlaltai...
Болио ,,,,,МАН, Улс орон , Ард иргэдээрээ тоглож дуусахгүй юмаа,,,,нээрээ
Амарбаясгаовлан иргэдээ иргэдийн амьжиргаа маш дор орж байгааг ойлгох уу бүүр тэнгэрт гарсан хүн бууж ирэх үү юу л бол
Оюукагаа одоо солио , МАН сонгуулийн үр дүнгээр дангаар 9 яамтай цомхон хүчтэй засаг байгуул!
Үрэлгэн, хулгайч энэ олон дарга нараа цөөлөө!
АН сөрөг хүчнээ хий! Ер нь АН жилийн дараа л засгаас гараад сонгуульд бэлдэж эхлэн шүү!
О.Эрдэнэ.огцорч хямр�##�аас.гарах?!
ХАМТРАН ЗҮТГЭЖ,АЖИЛАНА ГЭЖ УРИАД ОДОО ЧИ НАДАД ХЭРЭГҮЙ ГЭДЭГ ХАМТРАГЧАА ГОЛ ГАРГАЖ НЭР ТӨРЙГ ГУТААЖ БАЙГАА ХН ЁС ЗҮЙГҮЙ ХЭРЭГ Л ДЭЭ.,,,,ХАРИН УРИЛГЫГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧӨӨД ,,,АЖИЛД СААД ХИЙЖ ӨЛӨН ЦӨРЙЛЖ ,,, АР НУРУУНД ХУТАГ ШААХ БОЛ ТҮҮНЭЭС ИЛҮҮ ЁС ЗҮЙГҮЙ ,,ХУНИШГҮЙ БУРАНГУЙ ҮЙЛДЭЛ ШҮҮ.,,,УЛС ТӨРИЙН НАМЫН ХУВЬД ТӨЛӨВШӨӨРГҮЙ ,,ҮНЭТ ЗҮЙЛ ЗАРЧИМ,,, ЯРИХААСАА ИЛҮҮТЭЙ ИХ МЭДЭГЧ ЦАРАЙЛЖ БИ БИ ГЭДЭГ ЭРЭЭВЭР ХУРААВАР ОЛОН ХҮНИЙ ЦУГЛУУЛГА БОЛСОН УЛС ТӨРИЙН НАМЫН ЗОВЛОН ,,,,, НИЙГМИЙГ БУЗАРЛАХААС ӨӨР ШИНЭ ЗҮЙЛ БҮТЭЭЖ БАЙГААГҮЙ Л ДЭЭ.,,,,ТИЙМ ХАГАРАЛТАЙ УЛС ТӨРИЙН НАМЫГ ЯМАР НАМ ГЭХЭВ ДЭЭ .,,,,,ЗҮГЭЭР ЭРЭЭВЭР ХУРААВРЫН ЦУГЛУУЛГА ШҮҮ ДЭЭ ,,,,,ТИЙМ НАМААР МОНГОЛЧУУД УДИРДУУЛСАН ҮЕД ХӨГЖИЛ ДЭВШИЛ ЯРЬЖ,,,,,,ЯДУУРЛААС ГАРАХ ,АВИЛГАЛААС АНГИЖИРЧ,,,,,ӨЛӨНГҮЙ ,,,ХҮН ТӨВТЭЙ,АРДЧИЛСАН,,, ХҮНИЙ ЭРХ ШҮТСЭН НИЙГЭМ БАЙГУУЛАХ ЯАМАЙ ДАА..,,,,,,