MCS-ийн $350 саяын "барьцаа": Далд шахалтын механизмаар Ухаа худагт төрийн бодлого хэрэгжих замыг хаажээ

Ухаа худгийг эзэмшдэг “Энержи ресурс”-ийн толгой компани бол Mongolian Mining Corporation буюу ММС гэдгийг олон нийт харьцангуй мэддэг болоод байгаа. Товчхондоо Ж.Оджаргалын “Энержи ресурс”-ийг удирддаг санхүүгийн механизм ММС-ийн нэрээр хийгддэг.
Эргэн санавал, Засгийн газар стратегийн орд, түүний 34 хувийг төрд авах асуудлыг сөхсөн цагаас эхэлж улс төр “халсан”. Тэр дундаа Тавантолгойн улиг ч гэлээ ужиг сэдэв дахин анхаарлын төвд орсноор, MCS хэрхэн Ухаа худгийг авав, процесс хуулийн дагуу явагдсан уу гэдэг хүчтэй яригдсаар өнөөг хүрлээ.
Эргэн саная гэсэн учир нь, сэдэв 2025 оны эхээр, албан ёсоор хөндөгдсөн билээ. Гэтэл яг энэ үес буюу гуравдугаар сард ММС нь Ухаа худгийг шууд бусаар барьцаалж, өрийн бичиг гаргасан байна.
Тодруулбал, 2025.03.26-нд 350 сая ам.долларын 8.44% хүүтэй, 2030 онд төлөгдөх давуу эрхийн өрийн бичгийг (senior notes) гаргажээ.

Улмаар “Morgan Stanley & Co. International” болон “The Hongkong and Shanghai Banking Corporation Limited” зэрэг худалдан авагчтай анхны гэрээгээ байгуулсан байна. Ингэснээр нэг удаад, шууд 345.6 сая ам.долларын орлого олсон нь нээлттэй эх сурвалжуудад мэдээлэгджээ.
Гэрээ нь ч MMC-ийн өөрийн вэб хуудаст бий. Сөхөөд үзвэл, тусгай нөхцөлийн хэсэгт: Ухаа худгийн лиценз хүчингүй болбол MMC дээрх санхүүжилтийн 102 хувьтай тэнцэх дүнг багадаа 30, ихдээ 60 хоногийн дотор буцаан төлөх үүрэг хүлээжээ.

ММС-ийн сүлжээнд Баруун нарангийн нүүрсний орд бий, сүүлд Баянхөндийн алтны төсөл ч орж ирсэн. Харин чухам яагаад төрөөс ид эргэн харж эхлээд байгаа, нөхцөл байдал хаашаа ч эргэж мэдэх Ухаа худгийн лицензийг дурдав? Тогтвортой, баталгаатай лицензийг гэрээнд тусгаж болсонгүй юу, өөрсдөд нь эрсдэл багатай хувилбар биш үү?
350 сая ам.доллар бол өнөөгийн ханшаар 1.2 их наяд төгрөг. Энэ өрийн бичгийн эргэн төлөгдөх хугацаа 2030 он аж.
ММС-ийн ийм санхүүжилтийн механизм олон улсын практик биш
Тэгэхээр, стратегийн ордыг барьцаалж хөрөнгө босгох нь ер олон улсын санхүүгийн ертөнцөд хэр нийтлэг хэрэг вэ?
Ашигт малтмалын лиценз зэрэг төрийн шийдвэрээр зохицуулагддаг активт ийм нөхцөл тавих нь хууль зүйн хувьд бөгөөд улс орны тусгаар тогтнолд сөргөөр нөлөөлнө гэж судлаачид үздэг байна. Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголтын банк зэргийн хувьд ийм жишгийг эсэргүүцдэг, гэрээний стандарт практик биш гэдэг аж.
Нэг ёсондоо цаад санхүүжүүлэгч нь төрийн шийдвэр, тухайн улсын хууль, бодлогын чиг баримжааг хоёрдугаар тавьсан үйлдэл болох тул ихээхэн ноцтой сэдэв. De Facto Pledge буюу шууд бус барьцаа гэж тооцогдох энэ механизмын үр дагавар төрийн бодлоготой харшдаг байна.
Үүгээр дамжуулан компани өөрийн ашиг сонирхолд нийцүүлж төрийн бодлогод нөлөөлөх, далд хэлбэрээр шахалт үзүүлэх тохиолдол элбэг тул ихэнх тохиолдолд хүлээн зөвшөөрдөггүй.
Мэдээж MMC 2026 онд төлөх байсан өрийн бичгээ үүгээр дахин санхүүжүүлсэн. Санхүүгийн нийтлэг механизм ашигласан мэт ойлгогдоно. Гэхдээ төлбөр шууд нэг дор шилжиж орж ирдэг энэ төрлийн санхүүжилт бол Bailout буюу аврах багцын зээл гэдэгт хамаарах аж. Үүнийг эдийн засгийн хувьд ихээхэн хүнд нөхцөлд орсон компани л улс орнуудын Засгийн газраас, төв банкнаас, эсвэл олон улсын байгуулагаас авдаг жишигтэй байна. MMC-ийн хувьд зээлжих зэрэглэлээ B+ гэж үнэлүүлээд байсныг харвал ийм асуудалд хөл тавих шаардлагагүй байсан шиг.
Ангол, Шинэ Гвиней зэрэг улсын жишээг авч үзэхэд Засгийн газар нь өөрөө баталгаа гаргаж, зээл авсан байна. Харин MMC бол хувийн хэвшил. Ийм тохиолдол тун цөөн юм. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын байр суурь тусах шаардлагатай асуудал, энэ бол стратегийн нөөц.
Яагаад энэ шууд бус барьцаа, далд шахалт вэ?
Ухаа худгийг ордыг Засгийн газрын тэмдэглэлээр “Энержи ресурс”-т өгсөн нь сөхөгдсөн ч, баримтууд УИХ дээр ирээд гацчихаад байгаа. Хэрэв хууль зүйн үүднээс процесс буруу гэж үзвэл лиценз эзэмшилд өөрчлөлт орох магадлал үүсээд байв.
Төр шийдвэр гаргаж, Ухаа худгийн лицензийг хөдөлгөлөө гэхэд ММС их хэмжээний өрөнд орохоор байна. Дефольт зарлах хэмжээний эрсдэл бий болно. Энэ нь зөвхөн ММС-ийн асуудал биш.
Учир нь, Монголын төр хувийн хэвшилдээ ингэж ханддаг, шууд эдийн засгийн хүндрэл рүү аваачдаг гэсэн мессежийг дэлхий нийтэд цацна. Улсын зээлжих зэрэглэл буурна, хөрөнгө оруулагчдыг үргээнэ. Хоёрт, ММС хүндэрвэл түүний улсын төсөвт төвлөрүүлдэг татвар хураамж ч багасна. Мөн ММС уг асуудлаар Хонг Конг дахь арбитрын шүүхэд хандах боломжтой. Хэрэв арбитр ММС-ийн талд шийдвэл Засгийн газар л их хэмжээний өрөнд унана.
Тийм учраас л Ухаа худгийг хөндөж, хөдөлгөж болохгүй сэдэв болгон “түгжсэн” үйлдэл эндээс харагдаад байна. Ийм нөхцөлд Ухаа худагт гар дүрье гэвэл төр нүд рүүгээ хуруугаа хийсэн үйлдэл болно гэсэн үг. Тийм учраас л олон улсын практикт энэ төрлийн санхүүжилтийг ихээхэн эрсдэлтэй, төрийн бодлого шийдвэрт шууд бусаар нөлөөлөх магадлалтай гэж үздэг байна.
Ж.Оджаргал өнөөдөр нэг ч удаа хэвлэлд ярилцлага өгөөгүй. Ухаа худгийн асуудалд хэзээ ч байр сууриа илэрхийлээгүй. Харин “Бид татгалзахгүй ээ, төртэй хэлцлээ хийж болно” гэсэн мессежийг шууд бусаар түгээж ирсэн. Тийм бол, эхлээд Ухаа худгийн асуудлыг нэг тийш нь болгож байгаад, ЗГ-ын саналыг тусгаад энэ санхүүжилтийг авахгүй яав? Ингэвэл эрсдэл ч буурах биш үү?
Ерөөсөө Ухаа худгийг яасан ч төрд өгөхгүй гэж хандсан эрмэлзэл л үүний цаанаас уншигдаж байна. Мөн төр Ухаа худгийг эргэж харах боломж ч үүнээс үүдээд бараг үгүй болчихжээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бол эдгээр бүх улс төрийн тэмцлийн цаана MCS-ийн эрх ашиг бий гэж дурдсаар ирсэн. Олон нийтэд ч “Ажил явуулдаггүй MCS гэж ганц хадны мангас байна” гэсэн мессежийг хэтийдтэл өгсөн нь эргэлзэх шалтгаан болоод байгаа.
Гэвчиг цаг үе, үйл явдлын давхцал ихийг хэлдэг билээ. Хоёрдугаар сарын эхээр ЕТГ-ын дарга асан З.Энхболд Ухаа худгийн асуудлыг гаргаж тавьсан. Дундуур нь стратегийн орд эзэмшигчидтэй хэлэлцээр хийх БЭТ-өөр Ж.Батзанданг тавьсан. Гуравдугаар сард нь MMC ингэж зээл авчээ.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
энэ б�##�иар газар байнаа бүх жижиг дунд юм уруу орцон шун�##� нь дэндсэн
хорих хэрэгтэй энэ шун�##� нь ихэдсэн новшийг
mcs buur unheer davarch baigaan bishu
Мөнгөөр захи�##�гат юм бичээд л суух юм даа. Олон улсын бирж дээр бүртгэлтэй компани бонд гаргах үйл ажиллагааг олон улсын жишиг биш гэж хаанаас хэнээс сонссон юм бэ хөө. Нөгөө Монгол компаниудаа дээрэмддэг шигээ тэр бондны мөнгийг нь дээрэмдчье л гэж бодоод байгаа юмуу хаашаа юм. Олон улсад зах зээлийн эдийн засагт тийм зарчим хаана ч үйлчилдэггүй юмаа. Мэддэггүй, ойлгодоггүй сэдвээрээ мэдлэггүй ойлголтгүй уншигчдад зориулж захи�##�гат мэдээ тавихаа болимоор юм. Ингэж солиорцгоож байж бас гадны хөрөнгө оруул�##�т татна ч гэх шиг. 1 өдөр л хөрөнгийг нь дээрэмдээд авчихдаг улсад хэн хөрөнгө оруулахын. Тэр х�##�тар Доржхандаасаа асуугаарай.
Учр�##� Төгрөг нуур гэж төөрөлдүүлээд байсан Одоо Ухаа худгийг ш�##�гаж авах байлгүй Ёстой төрийн хүнд байхгүй урвагч дүлүэн байнса да Сонгуульд авсан мөнгөө төлөх гэж мөнчигрөө өгч дэ
mcs iig ingej davraagaad baiga humuus hen yum be
Энэ мэдээг Худ�##�даа хөгжлийн банкныхан бичүүлсэн шүү. Хажуу т�##�ын ширээнд суугаад ярьж өгч байна дээ
Одоо Оюун-Эрдэнэийг унагааж аваад MSC-ийн Ухаа худгийг төрд авах ажиллагаа үндсэндээ зогсож, ер нь хэдэн жилдээ мартагдана! Тэр хооронд Оджарг�##� ухаа худгийг өдөр шөнөгүй, цаг наргүй ухаж зарж дуусгана! Өнгөрсөн сонгуулиар МSC-ээс олон саяын хандив авсан Учр�##� тэргүүтэй гишүүд, мөн Элбэгдоржийн гар хөл болсон лодойсамбуу гэх ардчилсан намын гишүүдийн тусламжтайгаар Оюун-Эрдэнэийн эсрэг олон кноп дарагдана даа!
Дураараа дургих юмаа. Энэ улсад хэн ч намайг яаж ч чадахгүй гэдэг юм биз дээ оджи гуай
иймэрхүү дураараа Улсын өмчийг дур зоргоороо Гадныханд барьцаанд тавьдаг Хулгайчуудыг Тагнуул, Цагдаа , АТГ ш�##�гамаар юмаа, жирийн Иргэн Улсад багахан хэмжээний хохирол учруулахад Зөрчлийн хуулиас эхлээд Хорих хүртэл Хууль үйлчилдэг,,,,энэ мэт том Хулгайчуудад *яагаад* Хууль үйлчилдэггүй юм вэ,
..хувийн хэвшилээ дэмжээд өөд нь татаад ирэхээр ..ЭЛЭГРҮҮ НЬ ӨШГӨЛДӨГ нь хүний ёс уу???үүнийг ХОРИХ хэрэгтэй..�##�ь сонгуульд бэлдэхээс л эхэлсэн шүү дээ..мөнгө тараагаад л олон түмэн их ч асууж байсан даа...таамаг нь зөв л гарч бна даа
Үнэхээр чадвартай Луйварчид юмаа
MCS г магтаад шүтдэг м�##�нууд!! Улсаасаа баян болтлоо ухлаа !! Ургашгүй төртэй 35жил явлаа одоо наадуул чинь хятад эзэндээ лицензийг нь шилжүүлээд д�##�айн чандад гарч арилаад өгнө!!
zass tavaraa nogdloo avna geed bhad buruu tiishee savaad botgii aliglaad bai hudaldagdsan setguulch
Хятад санаа байна шүү
“Morgan Stanley & Co. International” & “The Hongkong and Shanghai Banking Corporation Limited” энд бичээд байгаа зүйлийг мэдэхгүйдээ ийм юм хийчихсэн байна л гэж уншигдаж байна. Арай ч үгүй байлгүй дээ, ММС олон улсын хөрөнгийн биржид бүртгэлтэй нээлттэй компани, хоёрт Ухаа худгийн лицензийг барьцаанд тавих тэнэгүүд бас биш, тэгсэн бол цаадуул ч зөвшөөрөхгүй.
монгол улсад Тагнуулын ерөнхий газар гэж байгаа биз дээ, ийм том үнийн дүнтэй луйвар эдийн засагт нөлөө үзүүлэх гэж байхад яагаад зогсоодоггүй юм бэ, бидний нүд, чих гэдэг биз дээ, маш харамс�##�тай
MCS бол луйварчин оджарг�##� мафийн толгойлогч ер нь шорондоо суух хүн дээ.
Санаатай хийж байгаа ажил новшнууд
ОДЖАРГАЛААС МӨНГӨ АВЧ ИХ ХУРАЛД ОРЖ ИРСЭН АЛЦГАР АЛНУУДЫГ ХӨӨЧИХӨӨЧ ТӨМСӨГНҮҮД Ч БАЙГАА ТЭР МУУ УЛААН БАЛАНЦАР ХҮРТЭЛ МӨНГӨ АВААД БАЙРАНД НЬ БООВОО СААГААД ХЭВТЭЖ БАЙГААШТ МОНГОЛЫН ТӨР ТӨМӨР НУДРАГАА ЭДГЭЭР АЦНУУДЫН ТОЛГОЙ ДЭЭР БУУЛГААЧ ГАЛ МАНАРТАЛ ЧААГААЧ ЛАЛАРУУДЫГ.ИНГЭТЛЭЭ НЭГ МУУ МӨНГӨТЭЙ ОЛИГОРХААР ТОГЛУУЛНА ГЭЖ ЮУ БАЙСАН ЮМ ИРГЭДЭЭС Ч АСУУХГҮЙ БИДНИЙ БАЯЛГИЙГ БАРЬЦААЛДАГ ХЭН БЭ? ТЭР МУУ НОВШ ХӨӨШ ЧИ АЯТАЙХАН БАЙГААРАЙ ҮЙЛИЙН ҮРЭЭ НАНЧДАА ЭДЛЭХ ГЭЭЛ ГАЛЗУУРААД БАЙНА УУ? ЧАМД МОНГОЛЧУУД ӨРГҮЙ БИЗ ДЭЭ? ШАНГРИЛЛАГАА НУРААЛГАХ ЮМ УУ? АЯТАЙХАН БАЙХЫГ САНУУЛЬЯА
манай Монголд шударга хөдөлмөрөөрөө Баяжсан компаниуд нэг ч байхгүй ,,,,,бүгд Авилга хулгай, Орд газруудыг барьцаанд тавьсан дандаа Гэмт хэргийн замаар Баяжсан хулгайчууд шүү, MCS, MAK гэх мэт,,,,
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten!