Гадаад мэдээДЭЛХИЙ

Вьетнамын гоо бүсгүй эслэгтэй резинен чихрийн луйвар хийсэн гэж баривчлагджээ

Вьетнамын эрх баригчид гоо бүсгүй болон өөр нэгэн инфлюэнсерийг эслэгийн нэмэлт бүтээгдэхүүн гэж хуурамч сурталчилгаа хийсэн хэргээр баривчилжээ. Нгуен Тхук Тхуй Тиен олон нийтийн сүлжээнд их хэмжээний эслэг агуулсан гэх резинен чихрийг сурталчилдаг байсан юм.

Гэвч тэрхүү бүтээгдэхүүнийг худлаар сурталчилж байсан нь дэлгэгдсэний дараа олон нийт түүнийг ихээхэн шүүмжилжээ. Нгуен бол Мисс гранд олон улсын гоо бүсгүйн тэмцээний ялагч асан юм. Вьетнам нилээд алдартай тэрбээр өмнө нь засгийн газраасаа өндөр шагнал хүртэж байжээ.

Тэрбээр Фам Куанг Лин, Ханг Ду Мук нартай хамтран Kera Supergreens нэртэй эслэгтэй резинен чихрийг сурталчилсан юм. Тэд тэрхүү резинен чихрийн нэг ширхэг нь таваг дүүрэн хүнсний ногоотой тэнцэх хэмжээний эслэгтэй гэж сурталчилсан байна.

Нэгэн хэрэглэгч тус бүтээгдэхүүнийг лабораторид шинжилгээгээр оруулахад тэдний хэлж байсан шиг 200 мг эслэг бус 16 мг эслэгийн агууламжтай байсан юм. Үүний дараа эрх баригчид мөрдөн байцаалт эхлүүлж, резинен чихрийг үйлдвэрлэхдээ стандарт бус орц найрлага ашигласан болохыг тогтоожээ. Мөн мөрдөн байцаагчид уг бүтээгдэхүүнийг Нгуен болон Фам, Ханг нар хамтран бүтээсэн компани үйлдвэрлэдэг байсныг илрүүлсэн юм.

Бүтээгдэхүүний савлагаа шошго дээрээ эслэгийн агууламжийг зааж өгөөгүй байснаас гадна сорбитол их хэмжээгээр агуулдаг гэдгийг нь тусгаж өгөөгүй байна. Сорбитол нь туулгад ашигладаг бодис юм. Барааг сурталчилсан Нгуен, Фам, Ханг нар гуравдугаар сард уучлал гуйн, торгууль төлжээ.

Харин дөрөвдүгээр сард албан тушаалтнууд Фам, Ханг хоёр болон компанийн албан тушаалтнууд, үйлдвэрлэгчийг баривчилсан байна. Тэднийг хуурамч бүтээгдэхүүн үйлдвэрлэж, үйлчлүүлэгчдийг залилсан гэх үндэслэлээр буруутгасан юм. Харин даваа гарагт /2025.05.19/ албан тушаалтнууд Нгуенийг үйлчлүүлэгчдийг хууран мэхэлсэн хэргээр баривчилсан байна.

Энэхүү дуулиан эхлэхээс өмнө 100 мянга гаруй хайрцаг резинен чихэр зарагдсан гэх мэдээлэл байгаа юм.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 21, 2025 08:03

Эслэг биш ислэг, исэх гэх үгээ бод

Зочин
Зочин
5 сар 21, 2025 08:16

i can fix her

Зочин
Зочин
5 сар 21, 2025 08:23

хөөрхөн л юм байна

Зочин
Зочин
5 сар 21, 2025 12:24

Тиймээс юу сурта лчлахааб одох хэрэгтэй байдаг юм.

Зочин
Зочин
5 сар 21, 2025 14:14

shorongiin miss bolov

Холбоотой мэдээ

Back to top button