Гадаад мэдээДЭЛХИЙ

Зеленский ОХУ-ыг хэлэлцээг сунжруулж, цаг хожиж байна гэж буруутгажээ

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мягмар гарагт /2025.05.20/ хэлэхдээ АНУ гал зогсоохын оролдсон ч ОХУ энхийн хэлэлцээг сунжруулж, дайныг сунгахыг оролдож байна гэжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп даваа гарагт /2025.05.19/ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон Украин, Европын удирдагчидтай утсаар ярьсан. Мөн ОХУ, Украин хоёр өнгөрсөн баасан гарагт /2025.05.15/ Истанбул хотноо сүүлийн гурван жилд анхны удаа хэлэлцсэн юм. Гэвч гал зогсоох тохиролцоонд хүрээгүй.

Тэгвэл Зеленский өчигдөр хэлэхдээ Москва яриа хэлэлцээг цаг хожих зорилгоор ашиглаж байна гэжээ. Зеленский “ОХУ дайн, эзлэн түрэмгийллээ үргэлжлүүлэхийн тулд цаг хугацаа хожихыг оролдож байгаа нь илт байна” хэмээсэн юм. Туркт болсон уулзалт гал зогсоох тохиролцоонд хүрээгүй тул Европын орнууд Москвагийн эсрэг шинэ хориг арга хэмжээ авах шийдвэр гаргасан.

Трамп сонгуулийн кампанит ажлынхаа үеэр дайныг 24 цагийн дотор дайныг устгана гэж амлаж байсан. Тэр Путинтэй өчигдөр хийсэн яриагаа ахиц дэвшилтэй байсан гэсэн юм. Гэхдээ Путин дахиж шууд гал зогсоохоос татгалзаж,          боломжит зураглалыг гаргах санамж бичгийн төлөө ажиллах санал Украинд тавина хэмээжээ.

Эх сурвалж: The Moscow Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 21, 2025 09:50

Энэ үнэн тэнэг хүүхэлдэй удах дусам баруун хязгаар хүртэл нутагтаа �##�дана тэгээд өөрөө амиа хорлоно

Бат инженер
Бат инженер
5 сар 21, 2025 11:12

Трамп Оросын өмнө бөхөлзөөд юунд хүрэх юм бол

Зочин
Зочин
5 сар 23, 2025 19:37

Энэ зеля ногооныг �##�ж устгахгүй бол дайн зогсохгүй юм бн�##�да

Холбоотой мэдээ

Back to top button