Гадаад мэдээДЭЛХИЙ

Рубио: Трамп Путинд буулт хийгээгүй

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио мягмар гарагт /2025.05.20/ Сенатын сонсголд оролцсон байна. Тус сонсголын үеэр Рубио АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд буулт хийгээгүй гэж хэлжээ.

Сенатын Гадаад харилцааны хороонд суудаг Ардчилсан намын гишүүн, сенатор Жанне Шахинд хариулахдаа ингэж хэлсэн юм. Шахин хэлэхдээ Трамп Цагаан ордонд буцаж ирснээсээ хойш цаг хожихоор ажиллаж буй Путинд нэмж газар нутаг авах шалтаг өгсөөр байна гэжээ. Тэр “Ерөнхийлөгч Трамп бидний хэлэлцээний хөшүүргийг өгсөн учир Путин Украинд гал зогсоох дарамт шахалт мэдрэхгүй байгаа” хэмээсэн байна.

Харин Рубио хэлэхдээ, Трамп ОХУ-д шинэ хориг тавихыг хүсэхгүй байгаа гэжээ. Тэр “Хэрвээ ОХУ энх тайванд хүрэх сонирхолгүй, зөвхөн дайныг үргэлжлүүлэхийг хүсэж байгаа нь тодорхой болбол шинэ хориг тавих цэгт хүрч болно. Одоо хоригоор сүрдүүлбэл ОХУ хэлэлцээг орхино гэж Трамп бодож байгаа. Бид тэдэнтэй ярилцаж, ширээний ард суулгах нь чухал” гэжээ.

Эх сурвалж: The Moscow Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button