УЛС ТӨРУлс төрийн мэдээУлс төрийн халуун сэдэв

Л.Оюун-Эрдэнэ огцорвол шинэ Ерөнхий сайд 80 ба 70-аад оны төлөөллийн аль нэгээс томилогдоно

Өнөөдрийн улс төрийн өрнөл Засгийн газарт хамтарсан гурван даргын уулзалтаар үргэлжилж байна. Үүний өмнө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын хуралдаанд оролцож, сүүлд нь танхимын гишүүдтэйгээ уулзсан.

15.00 цагаас болох МАН-ын Бага хурлаар хамтарсан Засгийн газрын хэвээр үргэлжлүүлэх эсэхэд тодорхой улс төрийн шийдвр гаргах чигтэй байгаа.

Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд одоогийн Засгийн газраа үргэлжлүүлэх чиглэлд байр сууриа хамгаална. Хэрэв дангаар засаглах болбол ажлаа өгч, огцорно гэх агуулгаар сайд нартай уулзахдаа ярьсан гэх мэдээлэл бий юм.

Одоогийн байдлаар албан байр суурь илэрхийлэгдээгүй ч, хэрэв хамтарсан Засгийн газар задарч, МАН дангаар засаглах болбол Л.Оюун-Эрлдэнэ огцрох магадлал нь илүү байна.

Харин ийм нөхцөлд шинэ Ерөнхий сайдын томилгоонд Л.Оюун-Эрдэнийн тал дийлэх үү, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн тал дийлэх үү гэдэг нюанс өрнөх нь тодорхой болоод байгаа юм.

Хоёр жилийн дараа болох Ерөнхийлөгчийн сонгуулийн улс төр эдгээр өдрүүдэд давхцан хөндөгдөж буй нь анхаарал татдаг. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулан, Ерөнхийлөгчид зөвхөн нэг удаа нэр дэвшинэ гэсэн заалтыг өөрчилбөл У.Хүрэлсүх өрсөлдөх магадлал бий. Харин Үндсэн хуулийг өөрчлөхгүй гэдэг дээр Л.Оюун-Эрдэнэ, түүний 80-аад оны залуус нэгдмэл байж ирсэн. Иймд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрын хооронд зөрчил үүсээд байсныг үгүйсгэх газаргүй.

Одоогоор Ерөнхийлөгчийн зүгээс “Үндсэн хуульд гар хүрэхийг дэмжихгүй” гэдэг мессежийг хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулж өгсөн. Иймд нэр дэвшигч дээр өөрийн талын өөр хүнийг сойно, үүний тулд Ерөнхий сайдын томилгоонд ч анхаарах шаардлагатай. Учир нь Ерөнхий сайд давхар МАН-ын дарга болох дүрэмтэй.

Харин Л.Оюун-Эрдэнэ огцорч, ажлаа өгвөл шинэ Ерөнхий сайдад 80-аад оны буюу түүнд ойр хүн гарч ирэх үү. Эсвэл 70-аад оны буюу Ерөнхийлөгчийн талын хүн орж ирэх үү гэсэн өрнөл явахаар байна.

Эхний хувилбараар бол Д.Амарбаясгалан юм уу Х.Нямбаатар хамгийн өндөр магадлалтай. Өнөөдрийг хүртэл Л.Оюун-Эрдэнэтэй дөрөө харшиж, улс төрийн акц, реформуудад нь хань бараа болсон нэгэн үеийн залуус бол тэд.

Харин хоёр дахь хувилбараар гэвэл одоогийн Засгийн газрын сайд нарын дотроос дэвшин томилогдох магадлал бий юм.

Юутай ч МАН-ын Бага хурал 15.00 цагаас хуралдаж, хамтарсан Засгийн газар дээр ямар шийдвэр гаргахаас Л.Оюун-Эрдэнэ үлдэх эсэх нь хамаарна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 21, 2025 12:17

Амарбаясг�##�ан 2 т�##�д ажиллаж сурсан жинхэнэ исмэйл, нүүрсний хулгайч, ждүчин

Зочин
Зочин
5 сар 21, 2025 12:18

Хамтрах нь угаасаа буруу ард түмний сонголт чух�##� засгаа дангаараа барь 28 онд хариуцлагаа бас дангаараа хүлээ

Иргэн
Иргэн
5 сар 21, 2025 12:29

Үнэн гэвэл МАН -ын бүлэглэлүүдийн зодоон , Женкогоос с�##�ах хэрэгтэй гэвэл Оюукааг �######�уулах байх ! МСС, хөрөнгө хураах хууль, том төсөл гацаан энэ тэр бол худ�##� улс төр !
Болдог бол Б. Энхбаярын ЕС болгоод нүүрсчин хулгайч нараасаа с�##�в�##� , тийм юм болохгүй л дээ! Хамгийг их мөнгөтэй нь нүүрсчид тэд л эрх мэдлээ авч үлдэх биз!

Галч
Галч
5 сар 21, 2025 12:32

Энхбаяр.Б намын дарга болгооч

Зочин
Зочин
5 сар 21, 2025 22:38
Reply to  Галч

чадахгүйэээ сонсгол гэж шогтоод тэрнээс цааш яваагүй биздээ.

Зочин
Зочин
5 сар 21, 2025 13:12

ерөнхийг огцруулж яах гээд байгаа юм бэ. Араас нь гарч ирэх хэн ч �##�га байна шүү дээ. Гарч ирэх хүмүүс нь бүгд ждүчид мөнгө идэгсэд шүлсээ савируулаад хүлээж байгаа шүү дээ. Хүүхэдэд нь хэрэг хийсэн бол ш�##�гаж хариуцлага хүлээлгэхгүй юү. Насанд хүрсэн гээ биздээ...

Оргил
Оргил
5 сар 21, 2025 13:20

Ерөнхий сайдын бэр нь баян тансаг амьдр�##�аа харуулсан стори хийснээс болоод з�##�уучууд гайхаж, эргэлзэж, дургүйцэж эхэлсэн. Ерөнхий сайд өөрөө насаараа улс төр, төрийн байгууллагаар явсан. Эхнэр гэр бүл нь ч гэсэн бизнес хийдэггүй эгэл жирийн иргэн, энгийн нэг гэр бүл гэдгийг өөрөө онцлон хэлж олон хүнийг араасаа дагуулсан, дэмжүүлсэн. За тэгээд олон нийтээс тансаг бэлэг, ёслолынхоо орлогыг нотол, бат�##�гаажуул гэж шаардаад, жагсаад эхэлсэн. Өнөөдрийг хүртэл өгсөн хариу тайлбар мэдээлэл нь хүү нь өөртэй нь үргэлж холбодог, холбоотой хүний компанид ажиллан орлого олсон гэдэг үгнээс өөр тайлбар бат�##�гаа гаргаж ирсэнгүй ээ. Хэдхэн жил ажиллаад тийм амьдр�##�ын хэв маягтай болж, тэр хэмжээний бэлэг өгдөг болох хэмжээний орлого олдог ажлын байр байв�##� бусад з�##�уучуудад ч гэсэн тэр боломжийг нь нээж өгч, танилцуулаач ээ. Өөрийнх нь ярьдаг зүйлийнх нь яг эсрэг үйлдэл өөрөө хийчихсэн мэт харагдаад байна шүү дээ! Өөрийн хувийн, гэр бүлийн асууд�##� ярьж байхад энэ бүгдэд Нам, Засгийн Газрыг татаж оруулаад, сүүлдээ Улсын Их Хур�##�, олон нийтийг татаж оруулах шинжтэй. Мөн юм л болбол хувийн хэвшил рүү дайрдгаа болимоор байна аа. Нэг бол Хятадууд, нэг бол хувийн компаниуд асууд�##�, дайсан болгож харуулах оролдлого явж байгаад харамсаж байна. Тэр бэрийн сториг нь бэр нь л хийсэн болохоос MCS ямар хийсэн биш яагаад одоо засаг унагах гэж байгаа буруутан нь болоод байгааг ойлгохгүй байна. Энд Засгийн газар ямар холбоотойг ойлгохгүй байна. Энэ 100% хувь хүнийх нь асууд�##�. Үнэхээр бат�##�ж, нотолж чадахгүй бол авлига, хээл хахуулийн асууд�##� яригдана. Монгол Улсад, Намд, одоогийн засгийн газарт энэ улсыг одоогийн Ерөнхий сайдын хэмжээнд нь аваад явчих боловсон хүчин, хүн хүч ханг�##�ттай байгаа гэж бодож байна. Заав�##� засгийн газрыг унаг�##�гүй шинэ ерөнхий сайдаа сонгоод үргэлжлүүлээд ч явж болох л байлгүй дээ. Яг энэ хэвээрээ үлдэх юм бол нийгэмд их муухай жишиг, энгийн норм болж үлдэх гээд байна. Орлогоо нотол, чадахгүй бол Огцрох хэрэгтэй.

Зочин
Зочин
5 сар 21, 2025 22:38
Reply to  Оргил

тийм бэр �######�ах хэрэгтэй

Зочин
Зочин
5 сар 21, 2025 13:22

Дамарбаясаа одоо болио. Өор тээгийн хулгайч дахиж юу хусмаар байгаа юм

zochin
zochin
5 сар 21, 2025 14:48

Хамтарсан ЗГ - тарж болохгүй. Эх орныхоо төлөө л юм бол хамтарч ажиллаарай.Маш хүнд нөхцөлд асуудлуудаа шийдэж байгаа тул хүчгүйднэ шүү. Бүр болохгүй бол бүх нийтийн сан�##� асуулгаар ЗГ-аа ер.сайдаа авч үлдэнэ шүү.

Зочин
Зочин
5 сар 21, 2025 19:51

СЭЖГИЙН ЮМ БЭ

Зочин
Зочин
5 сар 21, 2025 22:00

Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten!

Зочин
Зочин
5 сар 21, 2025 22:37

Ажил хийж үзээчгүй юмнууд гарв�##� гай шүү зүгээр. тэр Учр�##� энэ тэр бол зай тавиарай мангар юм байж.

зочин
зочин
5 сар 22, 2025 11:14

Оюунэрдэнийн толгойлдог шинэ манан хүчгүйдэж эхлэвүү дээ угаасаа чадваргүй хүнээр толгойлуулсан болхоор хол явахгүй байж мэдэх л юм...

Зочин
Зочин
5 сар 23, 2025 00:10

Томоохон ажил,үйлс эхэлсэн байгаа.Монгол Улсын эрх ашгийн үүднээс тэвчиж,засгаа тогтвортой байлга,эс тэгвээс сүйрэнэ!

Холбоотой мэдээ

Back to top button