Сурвалжилга: 6-р сарын 1-ээс АРВААС дээш жилийн насжилттай автомашинд дугаар олгохгүй

Нийслэлийн автозамын түгжрэл бууруулах, нийслэл хотод бүртгэлтэй автомашинуудын орчинд үзүүлэх нөлөө, агаарын бохирдлыг хязгаарлах, тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг сайжруулах зэрэг зорилгоор 2025 оны зургаадугаар сараас хэрэгжүүлж эхлэх ажлын нэг болох 10-аас дээш жилийн насжилттай тээврийн хэрэгсэлд шинээр Улаанбаатар хотын дугаар олгохгүй байх захирамж юм.
Тодруулбал, энэхүү А/1348 дугаартай захирамжийг Улаанбаатар хотын дарга Х.Нямбаатар 2024 оны 11 дүгээр сарын 15-ний өдөр гаргаж, 2025 оны зургаадугаар сарын 1-нэс хэрэгжүүлж эхлэхээр болсон.
Өнгөрсөн оны 11 дүгээр сарын 15-нас хэрэгжиж эхлэх захирамжийн нийтлэг үндэслэлд:
- 1.1.Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэл, агаар орчны бохирдлыг бууруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, авто замын түгжрэлээс үүдэн нийгэм, эдийн засаг, байгаль орчин, хүний эрүүл мэндэд тулгарч буй сөрөг нөлөөллийг багасгах зорилготой болно.
- 1.2.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан дээд хязгаарт багтаан нийслэл хотод автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгох автотээврийн хэрэгслийн төрөл, ангилал, иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагааны чиглэл, шалгуур үзүүлэлтийг энэхүү баримт бичгээр тодорхойлно.
- 1.3.Нийслэл хотод автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгохтой холбогдсон энэ шалгуур үзүүлэлтээр тодорхойлсноос бусад харилцааг Автотээврийн тухай хуулийн 171.2-т заасан "Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам"-аар зохицуулна

Улаанбаатар хотын серийн дугаар олголтын Авто тээврийн үндэсний төв 2024 оны 11 дүгээр сарын 8-ас түр хугацаагаар зогсоож, тээврийн хэрэгслийн хотын дугаар авах хүсэлтэй иргэд цахимаар бүртгүүлж, шалгуурын дагуу жагсагдаж байгаа.
Энэ талаар нийслэлийн Автотээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын төвийн дарга Э.Ниндэв, “Тээврийн хэрэгслийн улсын дугаар авах хүсэлт илгээх carplate.ulaanbaatar.mn цахим системтэй иргэд танилцах хугацаа өнөөдөр дуусаж, иргэдээс албан ёсоор захиалга авч эхэллээ. Туршилтын хугацаанд есөн мянга гаруй иргэн системд нэвтэрсэн. Систем маш энгийн, ойлгомжтой. Иргэд дан систем ашиглан тус систем рүү нэвтэрнэ. Дугаар авах тээврийн хэрэгслийн арлын дугаарыг оруулснаар тодорхой шалгуураар таны тээврийн хэрэгслийг 100 хүртэл оноогоор үнэлж, эрэмбэлнэ. Энэ эрэмбээр улсын дугаар олгох дээд тоонд барьж, улсын дугаарыг олгоно. Хамгийн чухал нь иргэд улсын болон олон улсын чанартай авто зам ашигласан төлбөр болон Улаанбаатар хотоос орсон, гарсан ямар нэг өр төлбөргүй байх ёстой гэсэн үндсэн шалгуурыг биелүүлэх хэрэгтэй” гэсэн юм.
"burtgel.transdep.mn" сайтад, "Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 18 дугаар тогтоол, Нийслэл хотод Автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгох шалгуур үзүүлэлтийг тус тус үндэслэн 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нийслэлд 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө үйлдвэрлэгдсэн суудлын авто машин болон бүх жин нь 3,5тн-оос бага ачааны авто машиныг Нийслэлийн бүртгэлд бүртгэхгүй ба 2025 оны 01 дүгээр сарын 01-нээс хойш үйлдвэрлэгдсэн автотээврийн хэрэгслийг үйлдвэрлэгч улсад экспортын өмнөх үзлэгт хамруулсан бол Нийслэл хотод Carplate.Ulaanbaatar.Mn системд эрэмбэлэгдсэн дарааллын дагуу улсын бүртгэлийн дугаар олгоно"гэжээ.
Дундаж давхаргаас доош хүмүүс машин унах боломжгүй болно
2016 оноос хойш үйлдвэрлэгдсэн машины үнэ зах зээл дээр өсөж, уг оноос өмнө үйлдвэрлэгдсэн машины үнэ буурах хандлагатай байгаа юм. Он залуу автомашины үнэ 30 сая төгрөгөөс эхэлж буй. Тэгэхээр энэхүү захирамж нь автомашин худалдан авах сонирхолтой иргэдийн санхүүгийн нөхцөл байдалтай харшилдаж байгаа юу?
Энэ талаар Эко автомашины импорлогчдын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Н.Шагдар, "Сүүлийн 10 жилийн дотор үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгсэл байх гэдэг шалгуур нь хятад машины сонголт руу оруулж байна. Ард иргэд 0 километртэй шинэ машин бүгд худалдан авч чадахгйү. Үнийн хувьд хамгийн багадаа 100 саяас эхлэнэ. Шинэ машины урьдчилгаа цуглуулах гэж олон жил болно шүү дээ. Гэтэл иргэд өнөөдөр 20 сая төгрөгийн машин худалдан авах гэж 2-3 жилийн лизинг төлж байна. Дундаж давхаргаас дээш хүмүүс машин унаж, доошоо явган алх гэдэг сонголт руу очиж байна. Мөн хөдөө орон нутгийн иргэдийн автомашин үнэгүйдэх эрсдэл үүсэх юм" гэжээ.
Улаанбаатарт бүртгэлтэй 785 мянган тээврийн хэрэгслийн 70-80 хувь нь 10 болон түүнээс дээш жилийн насжилттай
Статистикийн мэдээллийн сангаас хайж үзэхэд, улсын хэмжээнд нийт 1 сая 339 мянга 5 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг байна. Үүний 633 мянга 310 нь нийслэл хотод бүртгэлтэй, 10 ба түүнээс дээш жилийн насжилттай тээврийн хэрэгсэл юм. Энэхүү статистик судалгаа нь 2024 оных бөгөөд 2025 онд энэ тоо өсөж 785 мянга болсон.



Тэгэхээр Улаанбаатар хотод бүртгэлтэй нийт тээврийн хэрэгслийн 70-80 хувь нь 10 болон түүнээс дээш жилийн насжилттай юм.
Тэгвэл энэхүү захирамжын талаарх иргэдийн байр суурь










Энэхүү статистик судалгаа бол 2025 оны гуравдугаар сарын байдлаар Монгол банканд бүртгэлтэй хэрэглээний зээлийн тоо хэмжээ юм. Нийтдээ 12 тэрбум 298 сая төгрөг.

Харин энэ статистик судалгаа нь 2025 оны гуравдугаар сарын байдлаар автомашины зээлийн мөнгөн тоо хэмжээ 95 тэрбум төгрөг байна гэдгийг харуулжээ.

Нийслэлд бүртгэлтэй дийлэнх тээврийн хэрэгсэл 10 ба түүнээс дээш жилийн насжилттай. Гэвч 10 хоногийн дараа гэхэд 2016 оноос өмнө үйлдвэрлэгдсэн автомашин авлаа гэхэд хотын дугаар авч чадахгүй нөхцөл байдал үүсэх нь. Амжиж авсан хүмүүс өөрсдийгөө азтай гэж бодоход хүргэх хөгжлийн захирамж. Харин иргэдийн байр суурь олон талтай байна. Эдийн засгийн нөхцөл байдал сайжирвал ямар ч хүн шинэ машин унахыг хүснэ. Гэвч иргэдэд орлого, зарлага, зээл гээд олон санхүүгийн дарамт буй.
Мөн энэхүү захирамж нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3-т заасан “Монгол улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй" хэмээх хэсэгтэй зөрчилдөж байгаа юм. Учир нь уг захирамжаар автомашинууд нийслэлд зарагдахгүй болж, үнэлгээ бууран орон нутаг руу гаргана. Харин орон нутгийн иргэдийн хувьд орон нутагтаа л худалдахаас өөр аргагүй болох юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ бол зөв шүү.
2015 ontoi mashin avch huchreh humuus tsuuhun shude
10 жилээс дээш насжилттай машинтай хүмүүс яах болж байна вэ?
тэнэг юмуу чи, ийм хуучин оны машин оруулж ирвэл дугаар олгохгүй гэж байхан.
харин тий ш�##� дэнэг �####� вэ
Миний машин сайн явдаг, насжилтаар нь ялгаварлах нь шударга бус байна
10-аас дээш жилийн насжилттай машин хилээр оруулж ирвэл УБ дугаар олгохгүй гэж байна. Таны одоо унаж байгаа машинд хамаарахгүй.
Шинэ машин авах боломжгүй хүмүүст энэ шийдвэр хүнд тусна.
Хуучин машинтай ч гэсэн техникийн үзлэгээр орж, шаардлага хангаж байгаа бол яагаад дугаар олгохгүй гэж?
Яасан юм ойлгодоггүй золиг вэ? Утасаа ухаад элийр ч байхын оронд ном уншаачээ.
эргүүнүүд ээ, ийм хуучин оны машин оруулж ирээд, худ�##�даж авб�##� дугаар олгохгүй гэж байхад даа.
Энэ шийдвэр орлогогүй иргэдийг улам хүнд байд�##�д оруулна.
Машины насжилтаар биш, техникийн байдлаар нь үнэлэх хэрэгтэй.
Ийм шийдвэр гаргахын оронд нийтийн тээврийг сайжруулах хэрэгтэй.
Хуучин машинтай ч гэсэн аюулгүй жолоодож байгаа хүмүүсийг яагаад шийтгэх ёстой гэж?
Шинэ машин авах зээл, санхүүгийн дэмжлэг байхгүй бол энэ шийдвэр хэрэгжих боломжгүй.
Насжилтаар нь ялгаварлах нь хүний эрхийг зөрчиж байна.
Машины насжилт нь аюулгүй байд�##�тай шууд хамаар�##�тай биш.
Энэ шийдвэрийг хэрэгжүүлэхээс өмнө олон нийтийн сан�##� бодлыг сонсох хэрэгтэй.
Хуучин машинтай хүмүүсийг замын хөдөлгөөнөөс хасах нь шударга бус.
Ёоё…чамд яаж ойлгуулах ёстой юм вэ? Хуучин машинтай хүмүүс бишээ. 10жилээс дээш насжилттай машин, монгол улсын хилээр орж ирвэл УБ дугаар олгохгүй гээд байна. Орон нутгийн дугаар авч болно. Монголчууд минь утсаа ухсаар байгаад сармагчин боллоо.
Шинэ машин авах боломжгүй хүмүүст энэ шийдвэр хүнд тусна.
Машины насжилтаар биш, техникийн байдлаар нь үнэлэх хэрэгтэй.
Ийм шийдвэр гаргахын оронд нийтийн тээврийг сайжруулах хэрэгтэй.
Хуучин машинтай ч гэсэн аюулгүй жолоодож байгаа хүмүүсийг яагаад шийтгэх ёстой гэж?
Шинэ машин авах зээл, санхүүгийн дэмжлэг байхгүй бол энэ шийдвэр хэрэгжих боломжгүй.
асжилтаар нь ялгаварлах нь хүний эрхийг зөрчиж байна.
Машины насжилт нь аюулгүй байд�##�тай шууд хамаар�##�тай биш
10 жилээс дээш насжилттай машин оруулж ирдэг бизнес эрхлэгчид хүнд байд�##�д орно.
Хуучин машин худ�##�да�##�ах зах зээлд энэ шийдвэр сөрөг нөлөө үзүүлнэ.
Машин худ�##�да�##�агчдын орлого буурч, ажлын байрны хомсдол үүсэх магадл�##�тай.
Хуучин машин худ�##�даж авсан хүмүүсийн хөрөнгө оруул�##�т үнэгүйдэнэ.
Энэ шийдвэр жижиг бизнес эрхлэгчдэд хүндээр тусна.
Машин худ�##�дааны с�##�барт ажиллагсдын амьжиргаа доройтох эрсдэлтэй.
Хуучин машин оруулж ирэхийг хориглох нь зах зээлийн өрсөлдөөнийг бууруулна.
Машин худ�##�даачид шинэ нөхцөл байд�##�д дасан зохицох хэцүү байна.
Энэ шийдвэр бизнесийн эрх чөлөөг хязгаарлаж байна.
Хуучин машин худ�##�да�##�ах зах зээлд тодорхойгүй байд�##� үүсэж байна.
Хуучин машинтай хүмүүсийг шууд шийтгэж байгаа мэт байна.
Энэ шийдвэрийг гаргасан хүмүүс бодит байд�##�тай танилцсан уу?
Шинэ машин авах боломжгүй хүмүүст энэ шударга бус шийдвэр.
Хуучин машинтай хүмүүсийг ялгаварлах нь хүний эрхийг зөрчиж байна.
Энэ шийдвэрийг хэрэгжүүлэхээс өмнө олон нийтийн сан�##� бодлыг сонсох хэрэгтэй.
Хуучин машинтай хүмүүсийг замын хөдөлгөөнөөс хасах нь шударга бус.
Шинэ машин авах боломжгүй хүмүүст энэ шийдвэр хүнд тусна.
Машины насжилтаар биш, техникийн байдлаар нь үнэлэх хэрэгтэй.
Ийм шийдвэр гаргахын оронд нийтийн тээврийг сайжруулах хэрэгтэй.
Хуучин машинтай ч гэсэн аюулгүй жолоодож байгаа хүмүүсийг яагаад шийтгэх ёстой гэж?
Юун солиотой шийдвэр вэ, та нарын ухаан хүрэхээ больжээ юу
Хуучин машин унаж байна гээд хүн доромжлоод байгаа юмуу та нар
Ард түмнээ шулж мөлждөг новшнууд шүү
Ингэж хүний амьдр�##�аар тоглоод ханахгүй байна уу
Шинэ машин авах мөнгө байхгүй гэдгийг ойлгохгүй байгаа юм уу эд нар
Ажил хийж байгаа хүмүүсийг ингэж хохироож болно гэж үү
Улсаа удирдаж чадахгүй бол болиоч ээ, тэнэг шийдвэр
Өөрсдөө улсын мөнгөөр машин сольдог байж бидэнд хориг тавих уу