Японы Ерөнхий сайд агсан Абэ Шинзогийн гэргий Абэ Акиэг Д.Амарбаясгалан хүлээн авч уулзжээ

Япон Улсын Ерөнхий сайд агсан Абэ Шинзогийн гэргий, Японы нийгмийн хөгжлийн дэмжих сангийн тэргүүн Абэ Акиэг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хүлээн авч уулзжээ.
Уулзалтад Абэ Акиэ манай улсыг хүндэтгэн монгол дээл өмсөж ирсэн байна.
Японы нийгмийн хөгжлийг дэмжих сангийн тэргүүн Абэ Акиэ нь УИХТГ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран зохион байгуулж буй “Бид эмэгтэйчүүд” чуулга уулзалтад хүрэлцэн ирж, оролцож байна.

Япон Улсын Ерөнхий сайд агсан, Монголын дотны анд нөхөр Шинзо Абэ нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч, ажиллаж байсан бөгөөд Монгол Улсад гурван удаа айлчилсан Ерөнхий сайд гэдгээр түүхэнд бичигдэн үлдсэн билээ. Түүний манай улсын хөгжилд оруулсан хувь нэмэр, гавьяа зүтгэлийг монголын ард түмэн үүрд дурсан санах юм.

Хатагтай Абэ Акиэ Япон Улсын Ерөнхий сайд агсан Абэ Шинзогийн хамтаар Монгол Улсад хоёр удаа зочилж байсан бөгөөд цаашид ч хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгтээ итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
монгол дээл гоё зохисон байна
Абэ Шинзо үнэхээр Монголд элэгтэй хүн байсан шүү!!! Даанч манай дарга нар хэлэлцэж тохирсон амлөлтаа хөсөрдүүлэн зовоодог байснаас биш?!