Улс төрийн мэдээ

Х.Нямбаатар: Надад Ерөнхий сайд болох ямар ч бодол байхгүй

МАН-ын Бага хурлын шийдвэрийн дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө өргөдлөө өгч, огцрох тухай яригдсан. Өрнөлийг авч үзсэн ч, Бага хурлын гишүүд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн талд олонхоор шийдсэн тул одоо шинэ Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийн нөлөө орох магадлал тун бага болчхоод байгаа юм.

Тэгвэл өнөөдөр Л.Оюун-Эрдэнэ ажлаа зөвхөн Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарт өгөхөөр тохирсон гэх мэдээллүүд түгж байна.

Энэ тал дээр Х.Нямбаатар сошиал хуудсаар дамжуулан, тайлбар өгчээ.

Тэрбээр “Энэ ч Ерөнхий сайд, тэр ч Ерөнхий сайд болно гэж олон түмнийг төөрөгдүүлэхээ болимоор юм. Надад ямар ч тийм бодол санаа байхгүй. Нийслэлд эхлүүлсэн ажлынхаа үр дүнг харчих санаатай ажиллаж байна” гэж жиргэсэн байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
5 сар 25, 2025 09:40

Юу ярид байнаа. Би ажлаа тэр нь л өгнө гэж удам з�##�гамжлах байдлаар шийддэг болсон юм уу. Монголын улс төр улам л дампуурах нь дээ

Их мэдэх
Их мэдэх
5 сар 25, 2025 09:47

Ерөнхий сайд хийх гэнэ үү...хотын захирагчын ажлаа өгөөд Бэрх рүү д�##�д ор

Зочин
Зочин
5 сар 25, 2025 09:57

Хэн энийг ЕС болгоно гэсэн юм болоо. Тэр хүн г�##�зуу, эсвэл өөрийнх мөрөөдөл байх. Яанаа бандаажаа угааж чадахгүй байж, бас ЕС мөрөөдөж, зүүдэлчихжээ.

Зочин
Зочин
5 сар 25, 2025 13:03

Хотод их хичээж ажиллаж байгаа шүү

иргэн
иргэн
5 сар 25, 2025 15:26

зазүгээр ажлаа амжуулахаа л бодо байгаа дээрээ тэгэхгүй эргүү монголчууд чиний хийж байгаа ажлыг үнэлэхгүй б�##�иараад эхэлнэ

Зочин
Зочин
5 сар 26, 2025 23:14

ymar elentsegin chin eronhi said hotoos z##laach teneg m#laa

Холбоотой мэдээ

Back to top button