Улс төрийн мэдээ

Х.Нямбаатар: Надад Ерөнхий сайд болох ямар ч бодол байхгүй

МАН-ын Бага хурлын шийдвэрийн дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө өргөдлөө өгч, огцрох тухай яригдсан. Өрнөлийг авч үзсэн ч, Бага хурлын гишүүд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн талд олонхоор шийдсэн тул одоо шинэ Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийн нөлөө орох магадлал тун бага болчхоод байгаа юм.

Тэгвэл өнөөдөр Л.Оюун-Эрдэнэ ажлаа зөвхөн Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарт өгөхөөр тохирсон гэх мэдээллүүд түгж байна.

Энэ тал дээр Х.Нямбаатар сошиал хуудсаар дамжуулан, тайлбар өгчээ.

Тэрбээр “Энэ ч Ерөнхий сайд, тэр ч Ерөнхий сайд болно гэж олон түмнийг төөрөгдүүлэхээ болимоор юм. Надад ямар ч тийм бодол санаа байхгүй. Нийслэлд эхлүүлсэн ажлынхаа үр дүнг харчих санаатай ажиллаж байна” гэж жиргэсэн байна.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хэн энийг ЕС болгоно гэсэн юм болоо. Тэр хүн галзуу, эсвэл өөрийнх мөрөөдөл байх. Яанаа бандаажаа угааж чадахгүй байж, бас ЕС мөрөөдөж, зүүдэлчихжээ.

зочин
зочин

Юу ярид байнаа. Би ажлаа тэр нь л өгнө гэж удам залгамжлах байдлаар шийддэг болсон юм уу. Монголын улс төр улам л дампуурах нь дээ

Их мэдэх
Их мэдэх

Ерөнхий сайд хийх гэнэ үү...хотын захирагчын ажлаа өгөөд Бэрх рүү далд ор

Зочин
Зочин

Хотод их хичээж ажиллаж байгаа шүү

иргэн
иргэн

зазүгээр ажлаа амжуулахаа л бодо байгаа дээрээ тэгэхгүй эргүү монголчууд чиний хийж байгаа ажлыг үнэлэхгүй балиараад эхэлнэ

Зочин
Зочин

ymar elentsegin chin eronhi said hotoos zailaach teneg malaa

Холбоотой мэдээ

Back to top button