Гадаад мэдээДЭЛХИЙ

БНАСАУ-ын шинэ байлдааны онгоц осолдсонтой холбогдуулан гурван хүнийг баривчилжээ

Хойд Солонгос лхагва гарагт /2025.05.21/ мэдэгдэл хийхдээ 5 мянган тонны жинтэй шинэхэн байлдааны онгоцыг далайд тавих ёслолын үеэр ноцтой осол гарсан хэмээсэн. Хиймэл дагуулаас авсан зургаас харвал онгоц усан дотор хажуулдаж унасан байгаа юм. БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун тус ослыг туйлын болгоомжгүй явдлаас үүдэлтэй гэмт хэрэг хэмээсэн.

Ким Жон Ун тус осол нь улсын нэр төрд халдсан явдал гэж, буруутай хүмүүсийг шийтгэхээ мэдэгдсэн юм. Тэгвэл БНАСАУ-ын албан тушаалтнууд осолтой холбоотой гурван хүнийг баривчилжээ. Хойд Солонгосын төрийн өмчит “KCNA” агентлаг мэдээлснээр Чонжин усан онгоцны үйлдвэрийн ерөнхий инженер Кан Жон Чол, их биеийг барьсан үйлдвэрийн дарга Хан Кён Хак, захиргааны асуудал эрхэлсэн дэд менежер Ким Ён Хак нарыг баривчилсан байна.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 25, 2025 14:02

Норвеги өргөгч өргөчих байх
Өмнөд Хойд Со-д ч байгаа л байх
Өргөгч

Зочин
Зочин
5 сар 25, 2025 14:08

Сэлэм гялс толгой бөндгөс

Machine gun
Machine gun
5 сар 25, 2025 19:07

Машин гаан пир пир пир... цустай тархи чол чол чол

Зочин
Зочин
5 сар 26, 2025 01:41

Буудав. Үхэв. Бусад нь өвдөг чичрэн үхсэнээс ялгаагүй болсон.

Холбоотой мэдээ

Back to top button