Трамп Путинийг галзуурчхаж гэжээ

ОХУ дайн эхэлснээс хойших хамгийн том агаарын цохилт Украинд өгсөн юм. Уг явдал дээр АНУ дуу чимээгүй байна гэж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Телеграмм дээр бичсэн. Тэгвэл үүний дараа АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өөрийн сошиал хуудас дээрээ цохилтыг буруушаасан нийтлэл оруулжээ.
Трамп “ОХУ-ын Владимир Путинтэй би маш сайн харилцаатай байж ирсэн. Гэтэл түүнд ямар нэгэн зүйл тохиолдсон байна. Тэр үнэхээр галзуурчхаж. Тэр олон хүний амийг дэмий хөнөөж байна. Би зөвхөн цэргүүдийн талаар ярьсангүй. Украины хотууд руу дрон, пуужингаар ямар ч шалтгаангүй халдаж байна. Тэр зөвхөн Украины нэг хэсэг биш, бүхэл нутгийг нь эзлэхийг хүсэж байгаа гэж би хэлсээр ирсэн. Магадгүй энэ нь одоо нотлогдож байх шиг байна. Гэхдээ тэр бүгдийг нь эзлэх алхам хийвэл ОХУ нуран унах болно” гэсэн юм.
Путинээс гадна Трамп Зеленскийг мөн шүүмжилжээ. Тэр нийтлэл дээрээ “Үүний адил Ерөнхийлөгч Зеленскийн хэлж буй зүйлс улс орондоо ямар ч ашиг тус авчрахгүй байна. Түүний амнаас гарсан бүх зүйл асуудал дагуулдаг. Тэр нь надад таалагддаггүй, үүнийгээ зогсоосон нь дээр” хэмээжээ.
Эх сурвалж: The Hill
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ер нь КГБ-гийн ортдокс ажилтнууд эрүүлээр сэтгэх чад варгүй болсон байдагийм даа !
Украин энхийн цагаан тагтаа орос руу дрон пуужин харвахгүй байгаа юм ууОросууд зөвхөн цэргийн дэд бүтэц, цэргээ нуусан энгийн барилгуудад цохилт өгч байхад украин энгийн иргнэий байгууламжид цохилт өгч байгааг 2 нүүр 2 стандарттай барууныхан яаж харах вэ
Украин Орос руу 1000 гаруй дроноор дайрсны хариуд Оросууд хариу цохилт өгсөн.
Путин г�##�зуураагуй шуу. Хэзээч жирийниргэд уруубуудаагуй. Харин украйны хар тамхичин зеленский тууний хам хэрэгтэн барууны 3 хар тамхичин г�##�зуурчихсан байна.оросын нутаг нтсэх бууд�##� москвагийн орчим зогсоо зайгуй дроноор буудаж байна. Трамп гуай наад 4 хар тамхичин чинь г�##�зуурсан байна.
ямарч дайнд ял�##�т байхгүй жирийн иргэд л хохирно