“IV эмнэлэг”-ийг ХСҮТ-ийн өргөтгөлд авах тендерийг Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Б.Анар шууд "зогсоожээ"

Өнгөрөгч 2024 онд 4,755 хүн хорт хавдраар хорвоог орхижээ. Улсдаа ганц эмнэлгийн ачаалал өвдөж, шаналсан хүмүүсээ дийлэхээ болиод удаж байна. Хавдар судлалын үндэсний төвийн даргаар ирээд удаагүй М.Адилсайхан "Хавдрын эмнэлгийн оочер дарааллыг гурван сарын дотор цэгцэлнэ" гэх амлалтыг амнаасаа унагасан. Хэцүү л дээ. Харин Засгийн газар Хавдар судлалын үндэсний төвийн өргөтгөлөөр "IV эмнэлэг"-ийн барилгыг лизингээр авах эхний удаагийн төлбөрт 17 тэрбумыг энэ оны төсөвт суулгаж өгсөн.
Харамсалтай нь, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийнхөн "IV эмнэлгийн барилга"-ыг борлуулж, мөнгөө гаргаж авах сонирхолгүй байна гэсэн шүүмжлэл түглээ.
Энэ талаарх мэдээллийг хүргэе.
-ТУЗ-ийнхөн 2022-2024 онд томилогдсон хэрнээ “ТУЗ бүрдээгүй” шалтгаанаар хуралдахгүй гацаажээ-
Эрүүл мэндийн яамнаас Хавдрын эмнэлгийн өргөтгөл болгож "IV эмнэлэг"-ийг худалдан авах тендерийг 2025.03.11, 2025.04.17-нд хоёр удаа зарлажээ. Гэвч "Хөгжлийн банк" оролцоогүй аж. Гурав дахь тендерийг өчигдөр /2025.05.26/ 11.00 цагаас нээгээд байна. Гурав дахь тендерт орохгүй бол ХСҮТ өргөтгөлтэй болох эсэх нь эргэлзээтэй.
Хөгжлийн банк Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газраас өмчлөлийн эрхээ өөрийн нэр дээр шилжүүлэн авч, Эрүүл мэндийн яамнаас зарласан тендерт орох ёстой аж. Гэвч энэ үйл явц явагдахгүй гацжээ. Гацаажээ. Учир нь, зарлагдсан 89.0 тэрбум төгрөгөөр нь Хөгжлийн банк нэр дээрээ шилжүүлж аваад, ЭМЯ-ны тендерт орох зөвшөөрлийг ТУЗ нь шийдвэрлэх эрхтэй.
Гүйцэтгэх удирдлагын зүгээс тендерт оролцох саналаа сарын өмнө ТУЗ-дөө хүргүүлсэн байна. Гэвч "ТУЗ-ийн бүрэлдэхүүн бүрдээгүй" гэх шалтгаанаар хуралдахгүй байснаас тендерт оролцож чадаагүй гэх. Өөрөөр хэлбэл Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал З.Нарантуяа "Ажлаа явуулъя" гэж буй ч, ТУЗ-ийн шатандаа унагаажээ. ТУЗ-ийн гишүүдийн томилогдсон огноог нягталж харвал, 2022-2024 оны хооронд томилогдоцгоожээ. Тэгэхээр 2025 онд зарлагдсан тендерт оролцоход "ТУЗ бүрдээгүй" гэдэг шалтаг худал болж таарна.
"ТУЗ-өөр оруулаагүй асуудлыг би тендерт оруулахыг дэмжихгүй" хэмээн ТУЗ-ийн дарга Б.Анар "зогсоожээ". Үүнийг батлах мэт Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал З.Нарантуяа өчигдөр “ТУЗ хуралдаагүй, илүү мэдээллийг Б.Анараас ав” хэмээн цахим хуудаснаа бичсэн нь анхаарал татав.
ТУЗ дээр маш олон ажил гацаад байгаагийн зөвхөн нэг нь энэ аж.
-ТУЗ-ийнхан гишүүдийн хэн нь хэн бэ-
Хавдраар шаналагсдыг үл тоосон Хөгжлийн банкны ТУЗ-ийнхний хэн нь хэн бэ?
2020 онд Хөгжлийн банкийг ЗГХЭГ-ын харьяанаас гаргаж, Сангийн яам руу шилжүүлсэн. Ингэснээр Сангийн яамныхан олноороо үүрлэх болсон. Тэдний нэг нь Бат-Ирээдүйн Анар. Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатарыг ажиллаж байх үес Сангийн яаманд хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Анар Хөгжлийн банкны Хууль, тусгай активын газрын захирал болжээ. Томилогдсон даруйдаа дадлага, туршлагагүй гэдэг шүүмжлэлд өртөж байж. Тус банкны Гүйцэтгэх захирлын суудлыг идэвхийлэн хөөцөлдөж байгаад 2024.10.21-нээс Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга болжээ. Өдгөө Давхар Эдийн засаг, хөгжлийн яамны Хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого, зохицуулалтын газрын даргаар ажилладаг.
Харин ТУЗ-ийн бусад гишүүдийн тухайд,
- Цэвээндоржийн Эрдэнэбатын хувьд, 2024.10.21-нээс ТУЗ-ийн гишүүн болсон. Тэрбээр, Х.Баттулгыг Ерөнхийлөгч байхад Эдийн засаг, аж үйлдвэрийн бодлогын зөвлөхөөр нь ажиллаж байсан. Мөн 2016-2017 оны хооронд Д.Сумъяабазарын өмнө УУХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Ц.Дашдоржийн зөвлөхөөр ч ажиллаж байж. 2024 оноос Л.Гантөмөрийн Эдийн засаг, хөгжлийн яамны Хөгжлийн нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газрын даргаар ажиллах болсон.
- Гомбосэдийн Хонгорын хувьд, 2023.09.01-нээс ТУЗ-ийн гишүүн болсон. Тэрбээр, Даатгалын бизнестэй ойр нэгэн. Монгол даатгал УҮГ, Бат даатгал ХХК, Монголын даатгагчдын холбооны тэргүүнээр ажиллаж байсан намтартай. 2015-2023 оны хооронд МҮХАҮТ-д Хяналтын зөвлөлийн гишүүнээр, 2016-2020 БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажилласан.
- Батаагийн Чойжилийн хувьд, 2023.09.01-нээс ТУЗ-ийн гишүүн болсон. Хас банк ХХК, Эрдэнэс Монгол ХХК, “Эрдэнэс Ассет Менежмент ҮЦК” ХХК, “Монголын төмөр зам” ТӨХК зэрэг газруудад ажиллаж байсан.
- Дамирангийн Сувдаагийн хувьд, 2022.03.24-нөөс ТУЗ-ийн Хараат бус гишүүн болсон. МУИС-ийн Бизнесийн сургуульд багшаар ажилласан намтартай.
- Гансүхийн Буянгийн хувьд, 2022.03.24-нөөс ТУЗ-ийн Хараат бус гишүүн болсон. Хуульч мэргэжилтэй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газруудад ажиллаж байгаад 2010 оноос өмгөөлөгчөөр ажиллах болсон. 2017 оноос БНСУ-ын Элчин сайдын яаманд Консулын гэрээт хуулийн зөвлөхөөр ажиллаж байгаад хожим бүр 2022 онд ТУЗ-д орж ирсэн.
- Баярын Энхтуяагийн хувьд, 2022.12.09-нөөс ТУЗ-ийн Хараат бус гишүүн болсон. ШЕЗ-д Ахлах референт, АТГ-т Ахлах ажилтан, ахлах комиссараар ажилласан.
- Сангаагийн Насанжаргалын хувьд, 2022.03.24-нөөс ТУЗ-ийн Хараат бус гишүүн болсон. Нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй. Ажилласан намтар нь 1993 оных хүртэл байна.
ТУЗ-ийн хараат болон хараат бус гишүүд 2022-2024 оны хооронд томилогдсон аж.
-ТУЗ нь эс үйлдэхүй үзүүлж, түрээслэгчид тал нь элдэв арга сүвэгчилж байна-
Жинхэнэ шалтгаан юу байв.
Өдгөө "Хөгжлийн банк"-ийг экспортыг дэмжигч Экзим банк болгох чиглэл рүү зорьж байна. Хуулийн шинэчлэл хийхээр төслөө ч боловсруулж буй. Чингэхдээ ТУЗ дээрх эрх мэдлийн төвлөрлийг сааруулах, Гүйцэтгэх захирал давуу эрхтэйгээр үйл ажиллагаа явуулах өөрчлөлт оруулах чигтэй байна. Энэ ч утгаараа Б.Анарын ажлын байрыг хамгаалж үлдэх лоббиг нэр бүхий сайд нар хөөцөлдөж буй гэх мэдээлэл хөшигний ард хөвөрч байна. Иймд Хөгжлийн банкийг тендерт оруулахгүй эс үйлдэхүйн гацааг үүсгээд байгаа гэсэн хардлага бий.
Нөгөө талаас “IV эмнэлэг”-ийг Эмч нарын консорциум түрээслэн үйл ажиллагаа явуулж байгаа. Тэд эмнэлгээ ХСҮТ өгөхөөс илүү удаан хугацаагаар түрээслэх сонирхолтой нь энгийн логик. Одоогоор түрээсийн гэрээний 10 гаруй тэрбумын маргаан байдаг гэх бөгөөд ХСҮТ-д өгөх бэлтгэл ажил огт хангагдаагүй байдалтай байгаа аж. Эл консорциумын захирал Б.Золжаргал нь Боомтын сайд Б.Тулга, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нартай найз нөхдийн харилцаатай гэгдэж буй.
Хамгийн гол нь ТУЗ нь эс үйлдэхүй үзүүлж, түрээслэгч тал нь элдэв арга сүвэгчилж байх хооронд хавдраар өвдөгсөд хэцүү нөхцөлд байсаар байна. ХСҮТ-ийн захирал М.Адилсайхан “Хавдрын эмнэлэгт үзүүлэх гэж олон сар хүлээдгийг зогсоохын тулд IV эмнэлгийн барилгыг яаралтай авах хэрэгтэй байна” хэмээн ярьжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Анар өөдгүй муу з�##�уу даа
Хавдрын өвчнөөр шан�##�ж буй мянга мянган хүний найдвар болсон эмнэлгийн өргөтгөлийг ганц хүний шийдвэрээр зогсооно гэдэг бол үл хариуцлага, үл хүндлэл. Ард иргэдийн амь насыг бизнес шиг хэмжихээ зогсоо!
Хавдрын эмнэлэгт дугаар авна гэдэг бол лотто хожихтой ижил болчихсон. Өргөтгөл хийгдэх боломж байхад төрийн ТУЗ нь ‘үгүй’ гэж хэлж байна гэдэг үнэхээр эмгэнэлтэй!
Хөгжлийн банкны ТУЗ-ын даргын шийдвэр иргэдийн амь нас, эрүүл мэнд дээр зан�##�хийлж байна. Энэ бол төрийн хариуцлагагүй жишээ, хэн ч тайлбар хүлээж авахгүй!
IV эмнэлгийг эмнэлэг болгож ашиглах нь иргэдийн эрх. Саатуулах нь гэм.”
Бузрын зомбинууд вэ
ХСҮТ-д эмчлүүлж чадахгүй, гадаадад ч явах боломжгүй бидэнд энэ өргөтгөл амьдр�##�ын сүүлчийн найдвар байсан. ТУЗ-ын даргын шийдвэр иргэдийн зовлонгоор тоглож байна.”
Нийтийн өмчийг ард түмний хэрэгцээнээс урдуур тавьж, баримттай, тендертэй төсөл рүү саад болох нь ёс суртахуун, төрийн соёлын гажууд�##�.
Иргэд хавдрын эмнэлэгт 3-6 сар хүлээж байна, гэтэл эмнэлгийн зориул�##�ттай бэлэн барилга хоосон хэвээр. Энэ шударга явд�##� мөн үү?
Амь насыг гацааж болохгүй!
Энэ сайхан бэлэн байрыг ашиглаачээ.
Ард түмний амь насыг үл тоомсорлосон шийдвэрийг эсэргүүцэж байна!
ХСҮТ-д эмчлүүлэхийн тулд сар, жилээр дугаар хүлээж, өвчнөө хүндрүүлж байгаа бидэнд IV эмнэлгийн өргөтгөл амьдр�##�ын сүүлчийн найдвар юм. Тендер нь зарлагдаж, төсөв нь батлагдсан байхад Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга ганцаараа зогсооно гэдэг нь иргэдийн амь нас, эрүүл мэндийг үл тоомсорлосон үйлдэл гэж үзэж байна.
ХӨСҮТын хашаанд тийм том барилга баригдчихаад хувийн эзэмшил нь зөвшөөрөөд байраа ашиглуулая гэж байхад улс төрийн зорилготой юм шиг цаг уяад байх юм
Үхэж хатмаруудаа хавдар судл�##�ын төвөөр өдөр хичнээн хүн оочерлож орох хэвтэж байргүй зүдэрч байхад авч байгаа арга хэмжээ ч байхгүй
Анар гэж ямар эргүү юм байдгийн болоо �######�аач дэлхийгээс
Хэн нэг нь яар�##�тай авах хэрэгтэй гэхээр шууд хууль дүрэм, шийдвэргүй май гээд өгөх үү. Аливаа зүйл ёс журам дэгийн дагуу зөв байх ёстой. Хэн түрүүлж дуугарсны үөв гэсэн үг биш. Ямар гарц гарг�##�гаа асууд�##� бгааг дурдөх хэрэгтэй
aawilga l harj baigaa baihdaa
Хөгжлийн банк бол ард түмний татварын мөнгөөр санхүүждэг төрийн өмчит байгууллага. Түүний үүрэг бол ард түмний сайн сайхны төлөө ажиллах явд�##�. Хавдрын эмнэлгийн өргөтгөлийг гацаах нь энэ үүргээсээ ухарч буй хэрэг юм.
Хавдрын эмнэлгийн өргөтгөл = Иргэдийн амь нас! Тендерийг зогсоох бус, дэмжих ёстой!
ХСҮТ-д өчнөөн олон хүн текник эмчилгээний тусгаарлах өрөөний хэдэн 7 хоногийн оочертэй. Орон нутгаас ирсэн иргэд нь сар гаран хөөцөлдөж байж арай гэж нэг юм үйлчилгээгээ авдаг ийм хэцүү байхад яаж ийм хатуу байж чаддаг байна аа
Одоо больдөө ТУЗ-ынхныг нь ажлаас чөлөөл
Chuluuluh ni baitugai ene nasanjargal gj hun ni bankandaa zaxiral bolson bn
Ээ ТУЗ-ынханаа иргэддээ хэрэгтэй юм хийлдээ
Хавдрын эмнэлгэ нэн яар�##�тай ард иргэдэд хэрэгтэй тэр болгон гадагшаа явж чадахгүй эмчилгээ үйлчилгээ авж чадахгүй гэртэй бурхан болж байгаа хүмүүс зөндөө байна.
ШОРОНД НЬ ХИЙЖ ШОНД НЬ ӨЛГӨ МУУСАЙН АВЛИГАЧДЫГ.
засгийн газар огцоруулах гэж байхаар ард түмний амьдр�##�д шууд нөлөөлж байгаа энэ мэт асууд�##�д анхаар�##� тавьж жагсаж дор бүр нь засаж з�##�руулж байв�##� бидний амьдр�##� �##�хам �##�хамаар сайжрах бус уу баялгийн сан -ухаа худаг-цүнх баригчидын хууль бус томилгоо дабль стандарт хууль шүүхийн хууль бус шийдвэрүүд зэргийн эсрэг тэмцээч з�##�уучуудаа үнэхээр л үр хүүхдүүдийнхээ ирээдүйг боддог бол жижиг асууд�##�аас том руу нь шудрага бус асууд�##�ууд дунд шатанд гамшиг болсон шүү Тэд дээд �##�бан туша�##�тнуудын тархийг сайхан угааж байдаг Мөн хур�##�даа суудгүй ажлаа хийдгүй УИХ гишүүдийг ажлаа хийдэг болтол нь болохгүй бол буцаан татах хүртэл жагсах хэрэгтэй гэж бодож бна
За ёр нь Билэгт авгайг ингэж баяжуулах гэж зүтгээд байгаа нь хэн юм бол. 4 эмнэлэгийг ийм үнээр авснаас шав тавьсан эмнэлэгээ барив�##� дээр ш дээ. Хавдрын зориул�##�тын биш мэс заслын өрөөгүй ийм эмнэлэг хавддарт хэрэггүй ш дээ. Урд нь байсан дарга нар энэ эмнэлэгийг зориул�##�тын биш гээд авахаас татг�##�захаар Билэгт авгай уйлж хашгирч бөөн л юм болж байсан. Одоо бүр авидагаа өгөөд өшөх авахдаа тулсан юм биз дээ. Эмнэлэгийн дарга нар ЭМЯ яагаад эсэргүүцэхгүй бна
Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
Төр, засгийн шийдвэрийг царцаадаг төрийн �##�бан хаагч байх ёсгүй, �######�уул