Байгаль орчин

Баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цастай

5-р сарын 27-ны өдөр Баян-Өлгий, Ховдын хойд, Говь-Алтайн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. 5-р сарын 27-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орж, эрс сэрүүсэж, ихэнх нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна.

Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө Алтайн салбар уулс болон Арц-Богдын өвөр хоолойгоор секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө Дархадын хотгор болон Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Туул, Хэрлэн, Тэрэлж голын хөндийгөөр +3…+8 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгаар +13...+18 градус, бусад нутгаар +8...+13 градус, өдөртөө нутгийн зүүн хагаст халж Монгол-Алтайн уулархаг нутгаар +9...+14 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр +16...+21 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говь, талын нутгаар +30…+35 градус, бусад нутгаар +26...+31 градус дулаан байна.

Улаанбаатар хот орчмоор: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор +6...+8 градус, бусад хэсгээр +11…+13 градус, өдөртөө +28…+30 градус дулаан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button