Гадаад мэдээДЭЛХИЙ

Трамп: Путин галаар наадаж байна

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мягмар гарагт /2025.05.27/ хэлэхдээ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гал зогсоохоос татгалзаж буйгаараа галаар наадаж байна гэсэн байна. Трамп өөрийн сошиал хуудас дээрээ “Хэрвээ би байгаагүй бол ОХУ-д маш олон муу зүйл тохиолдох байсан гэдгийг Владимир Путин ойлгохгүй байна. Маш муу зүйл болох байсан юм. Тэр галаар наадаж байна” гэжээ.

Хэд хэдэн удаа Украины дайныг түргэн дуусгана гэж хэлсэн Трамп Украины дайныг зогсоох хэлэлцээнд дорвитой ахиц гарахгүй байгаа явдалд тэвчээр нь барагаж буй. Тэр эхэндээ Москвад ээлтэй хандаж байсан бол сүүлийн үед Путинийг шүүмжлэх болсон.

Трамп өөрийн сошиал хуудас дээрээ бичсэн зүйл ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев хариу өгсөн байна. Медведев “Путин галаар тоглож байна, Орост маш муу зүйл тохиолдож байна гэж хэлсэн Трампын үгний тухайд хэлэхэд, би ганцхан л маш муу зүйлийг мэднэ. Дэлхийн III дайн. Трамп үүнийг ойлгож байгаа гэж найдаж байна” гэжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button