Гадаад мэдээДЭЛХИЙ

“NPR” Трампыг үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг зөрчиж байна гэж шүүхэд өгчээ

АНУ “NPR” бусад гурван радио станцын хамт Доналд Трампын захиргаа үндсэн хуулийн нэгдүгээр нэмэлтийг зөрчиж байна гэж шүүхэд ханджээ. Тус улсын үндсэн хуулийн нэгдүгээр нэмэлт нь үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэх эрч чөлөөг хамгаалдаг. Трампын захиргаа олон нийтийн радиод холбооны засгийн газраас олгодог санхүүжилтийг бууруулах гүйцэтгэх тушаал зурсан учир “NPR” ийнхүү шүүхэд өгчээ.

“NPR” болон “PBS”-д Конгрессоос олгодог санхүүжилтийг хориглосон тушаал нь нэгдүгээр нэмэлт өөрчлөлтийг зөрчиж буй хэрэг гэж тус шүүхийн заргад бичсэн байна. “NPR”-ийн гүйцэтгэх захирал Кэтрин Махер хэлэхдээ “Ерөнхийлөгч дургүй мэдээ болон бусад нэвтрүүлгийн агууламжаа шийтгэхийн тулд гүйцэтгэх тушаалыг гаргасан нь маш тодорхой байна. Энэ бол үндсэн хуулийн нэгдүгээр нэмэлт өөрчлөлтийг зөрчсөн, үзэл бодолд суурилсан ялгаварлан гадуурхалт юм” гэжээ. Тус заргыг “NPR”-той хамтран “Aspen Public Radio”, “Colorado Public Radio”, “KSUT Public Radio” гаргасан байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button