Трамп Путинийг дахин шүүмжиллээ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп лхагва гарагт /2025.05.28/ Украины дайн хурцадмал байгаад сэтгэл дундуур буйгаа дахин илэрхийлжээ. Тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулж байхдаа “Тэр биднийг төөрөгдүүлж байгаа эсэхийг олж мэдэх болно. Хэрвээ тийм бол бид арай өөр арга хэмжээ авна. Долоо хоног эсвэл хоёр долоо хоногийн дотор төөрөгдүүлж байгаа эсэхийг олж тогтооно” гэж хэлсэн байна.
Трамп нэмж “Тэд ямар нэгэн зүйл хийхийг хүсэж байгаа юм шиг. Гэхдээ баримт бичигт гарын үсэг зурах хүртэл юу хүсэж байгааг нь та нарт хэлж өгч чадахгүй, хэн ч чадахгүй. Гэхдээ би үүнийг хэлж чадна: Хэлэлцээ гэж нэрлэгдэх зүйл явагдаж байх хооронд сүүлийн хэдэн шөнө болсон зүйлд би маш их урам хугарч байна” гэжээ.
Гэхдээ тэр ОХУ-д тавих шинэ хориг хараахан бэлдээгүй байгаа хэмээсэн юм. Хориг арга хэмжээ энхийн хэлэлцээрт саад учруулахыг хүсэхгүй байгаа учир хараахан бэлтгээгүй байгаа гэж Трамп хэлжээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.