Гадаад мэдээДЭЛХИЙ

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Москва, Киевийн дараагийн хэлэлцээнд бэлтгэж байгаа гэжээ

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров лхагва гарагт /2025.05.28/ АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой утсаар ярьсан байна. Лавров Киев, Москвагийн хооронд дараагийн хэлэлцээ хийхэд бэлтгэж байгаа гэжээ.

Алба ёсны вэбсайт дээрээ Оросын Гадаад хэргийн яам мэдэгдэл гаргахдаа АНУ, ОХУ-ын ерөнхийлөгч нар долоо хоногийн өмнө утсаар ярьсан тохиролцооны бэлтгэлийн талаар Лавров Рубиод хэлсэн хэмээсэн юм. Мөн Истанбулд болох дараагийн шатны хэлэлцээнд Оросын тал хэрхэн бэлтгэж байгааг хэлсэн байна.

Лавров үүнээс өмнө мэдэгдэл хийхдээ, ОХУ нь тогтвортой энхийн тохиролцоонд хүрэхийн тулд дараагийн шатны шууд хэлэлцээг зургаадугаар сарын 2-нд Истанбулд хийх санал дэвшүүлж байна гэсэн юм. ОХУ-ын Гадаад хэргийн яам мөн мэдэгдэхдээ Лавров Туркийн Гадаад хэргийн сайд Хакан Фидантай ярилцаж, Украины дайныг зохицуулах талаар санал солилцсон гэжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button