Нийгмийн

Монгол цэргүүд Америкт "Хамгийн шилдэг дайчин" тэмцээнд оролцож байна

Монгол Улсын Зэвсэгт хүчний 2 цэргийн алба хаагч АНУ-ын Аляска мужид зохион байгуулагдаж буй "Хамгийн шилдэг дайчин" олон улсын тэмцээнд өрсөлдсөн байна.     

Аляскийн армийн Үндэсний гвардын цахим хуудаст өгүүлснээр АНУ-ын 15, Монгол Улсын 2 цэргийн алба хаагч ус намаг, уулархаг бүс, тал хээр гээд бүх орчинд хурд хүч, мэдлэг ур чадвар сорьсон 15 төрлөөр даалгавруудыг гүйцэтгэжээ. Монгол цэргүүдийн хувьд ахлах ахлагч Г.Пүрэвдорж (150), ахлах ахлагч С.Сандайжав (084) гэдэг Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн ангид алба хашдаг, АНУ-д цэргийн сургалт дамжаанд хамрагдсан 2-3 гадаад хэлний мэдлэгтэйгээ шилдэг залуус байна.

Фото:

Д.ЖАРГАЛМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button