Гадаад мэдээДЭЛХИЙ

Турк онгоц зогсохоос өмнө боссон зорчигчдыг торгож эхэлнэ

Туркийн алба тушаалтнууд газардаж буй онгоцны зорчигчид бүсээ зүүх гэрэл унтрахаас өмнө босвол торгож эхэлжээ. Тус улсын иргэний агаарын тээврийн газар зорчигчдоос гомдол хүлээн авсны дараа ийм шийдвэр гаргасан байна. Уг журам энэ сарын эхээр хэрэгжиж эхэлсэн аж.

Орон нутгийн хэвлэлүүд мэдээлснээр торгуулийн хэмжээ ойролцоогоор 70 ам.доллар юм. Гэхдээ албаны мэдээлэлд торгуулийн хэмжээг тодорхой зааж өгөөгүй байна. Зорчигчид онгоц бүрэн зогсоогүй байхад ачаа тээшээ авах явдал ноцтой хэмжээгээр нэмэгдсэн гэж албан тушаалтнууд анхааруулжээ.

Агаарын тээврийн компаниуд одоо нислэгийн үеэр мэдэгдэл гаргаж, дүрмийг дагаж мөрдөөгүй хүмүүсийг албаныханд мэдэгдэх ёстой аж. “Turkish Airlines” компани газардах үед хийдэг мэдэгдлээ өөрчилжээ. Тус агаарын тээврийн компани газардах үедээ “Журмыг дагалгүй зөрчил гаргасан зорчигчдыг Иргэний агаарын тээврийн газарт мэдэгдэж, холбогдох хууль тогтоомжийн дагуу торгууль оногдуулна” гэж зарлах юм.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ЗочинзҮржиночинЗочинЗочин
ЗочинзҮржиночинЗочинЗочин
6 сар 2, 2025 12:41

Манай монголчуудад зориулан ийм захирамж гаргаж дээ.хэхэхэ

Холбоотой мэдээ

Back to top button