Өнөөдөр Элвис Преслийн төрсөн өдөр

Өнөөдөр /2020.01.08/ рок н’ роллын хаан гэгддэг нэрт дуучин Элвис Аарон Преслийн төрсөн өдөр тохиож байна. Тэрбээр 1935 оны энэ өдөр, АНУ-ын Миссиссипи мужид мэндэлжээ.

Түүний хөгжмийн салбар дахь амжилтыг 1956 оноос эхлэлтэй гэж үздэг. Тухайн үед залуу Элвис банзан гитартай дуулах хоббитой нэгэн байжээ. Тийнхүү Sun Records-ийн менежерүүд Африк-Америкийн дуу хөгжмийн фестивалийн үеэр Элвисийн авьяасыг олж харснаар, хамтран ажиллах гэрээ хийсэн гэдэг. Менежер Сэм Филиппс хэлэхдээ, “Би тэр үед яг л нигерүүд шиг дуулдаг цагаан арьст залууг хайж байсан. Хайснаа яг олсон” гэсэн байдаг.

Элвис “Хаан” гэж яригдах хүртлээ хөгжмийн урсгал, шинэ бүжиг, шинэ дуулалтыг рок н’ роллын ертөнцөд оруулж ирсэн. Харамсалтай нь 1944 оны наймдугаар сарын 16-нд, 42 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн билээ. Түүний “Jailhouse Rock”, “Love Me Tender”, “Hound Dog” зэрэг дуунууд өнөө хэр Америкийн гудамжинд эгшиглэсээр буй.

Х.ЭРХЭС







АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.