Гадаад мэдээДЭЛХИЙ

Сөүлийн метронд гарсан галын улмаас 330 сая воны хохирол учирчээ

Бямба гарагт /2025.05.31/ Сөүлийн метроны галт тэргэнд нэгэн этгээд гал тавьсан хэрэг гарсан. Тус хэргийн улмаас 330 сая гаруй воны санхүүгийн хохирол учирсан гэж Сөүлийн гал түймэртэй тэмцэх алба мэдэгдсэн байна.

Галын улмаас метроны нэгэн тасалгааны хэсэг шатаж, өөр хоёр тасалгаанд утааны гэмтэл учирчээ. Сөүлийн метроны алба “Yonhap News” агентлагт хэлэхдээ галдан шатаасан хэрэгтний эсрэг хуулийн дагуу арга хэмжээ авч, нөхөн төлбөр авахаар төлөвлөж байгаа гэсэн юм.

Мөн галт тэрэг доторх камерын бичлэг ослын үеэр яагаад удирдлагын төв рүү ирэхгүй байсныг шалгах болно гэжээ. Хэргийн улмаас 23 хүн утаанд хордож эмнэлэгт хүргэгдсэн байна. Метронд явсан 129 зорчигч хөнгөн гэмтсэн учир газар дээрээ эмнэлгийн туслам авчээ.

Эх сурвалж: Yonhap News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button