Labubu тоглоомыг дахин худалдаалах зорилготой гэж үзэн Хятадын гааль хурааж байна

Өнгөрсөн сард Хятадын гааль дээр хураагдсан эд зүйлсийн жагсаалтад хар тамхи эсвэл зэвсэг бус харин чихмэл тоглоом олноор хураагдах болсон байна.
Тухайлбал, Pop Mart-ын Labubu тоглоомыг олноор хураах болсон бөгөөд дэлхий даяар трэнд болж буй уг тоглломын төлөө дэлгүүрүүдийн гадна фэнүүдийн зодоон үүсэхүйц хэмжээнд хүрчээ. Pop Mart-ын үндсэн байр Хятадад байдаг бөгөөд тоглоомуудын ихэнхийг тус улсад үйлдвэрлэдэг ч худалдан авагчид уг тоглоомыг гартаа оруулахын тулд одоо ч сорилт болсоор байгаа аж. CNN Бээжингийн төв хэсэгт байрлах хүн ихтэй худалдааны төвийн Pop Mart дэлгүүрийг зориход Labubu худалдаанд байхгүй. Зөвхөн шилэн хоргонд үзүүлэн загаварууд л байв. Хятадын гаалийн байгууллага 4-р сараас хойш нийт 462 ширхэг Pop Mart-ын тоглоомыг хураан авчээ. Ингэхдээ дахин худалдаалах зорилгоор худалдан авч буй тул ийн хураан авч байгаа талаар мэдэгдсэн байна.
Т.БАТСҮРЭН
Эх сурвалж: CNN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.